← Back to list

Эмэгтэйчүүдийг үзэн яддаг эрчүүд

Английн алдарт феминист зохиолч Лора Бейтсийн “Men Who Hate Women” гэсэн номыг уншиж дуусгалаа.

Khishigtugs · 2026-04-25 07:26 · 0 claps · 1.9 min read
#laura-bates #men-who-hate-women #mysogyny #feminism #gender-equality
Open on Medium ↗
Wiki topics: SOC · Sociology & Politics ✊ · Equality & Identity

Эмэгтэйчүүдийг үзэн яддаг эрчүүд

Английн алдарт феминист зохиолч Лора Бейтсийн “Men Who Hate Women” гэсэн номыг уншиж дуусгалаа.

Энэ нь нэг үгээр мисожини (misogyny) буюу эмэгтэйчүүдийг дорд үзэх нийгмийн тогтолцооны хандлагын тухай ном. Энэ ном 10 бүлэгтэй:

1. Men Who Hate Women — Эмэгтэйчүүдийг үзэн яддаг эрчүүд

Номын оршил болох энэ бүлэгт “manosphere” гэж нэрлэгдэх онлайн экосистемийг танилцуулна. Эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүдийг дорд үзэх үзэл бодлыг нормчилдог интернет орчин. Bates энэхүү үзэгдлийн нийгмийн аюулыг тодорхойлно.

2. Men Who Prey on Women — Эмэгтэйчүүдийг ангуучилдаг эрчүүд

“Pick-up artists” (PUA) буюу эмэгтэйчүүдийг “байлдан дагуулах” арга техник заадаг хөдөлгөөнийг судална. Эдгээр нийгэмлэгүүд эмэгтэйчүүдийг объект болгон харж, тэдэнтэй харилцах арга барилыг “ур чадвар” болгон зардаг. Хэрхэн эршүүд байх, хүчирхэг эр хүн байх, Alpha man байж эмэгтэйчүүдийг татахыг заадаг.

3. Men Who Avoid Women — Эмэгтэйчүүдээс зайлсхийдэг эрчүүд

“MGTOW” (Men Going Their Own Way) хөдөлгөөнийг авч үзнэ. Эмэгтэйчүүдтэй бүхий л харилцаагаа таслах замаар эрх чөлөөгөө олно гэж үздэг бүлэглэл. Энэ нь тусгаарлалтыг эрх чөлөө гэж тайлбарладаг.

4. Men Who Blame Women — Эмэгтэйчүүдийг буруутгадаг эрчүүд

“Involuntary celibates” буюу “incel”-үүдийн дэд соёлыг судална. Тэд эмэгтэйчүүдийг өөрсдийн амьдралын бүтэлгүйтлийн шалтгаан гэж үзэж, үзэн ядалтыг хуримтлуулдаг, энэ нь бүр заримдаа хүчирхийлэлд хүргэдэг.

5. Men Who Hound Women — Эмэгтэйчүүдийг мөрдөж, мөшгөдөг эрчүүд

Онлайн дарамт, stalking, doxxing зэрэг хэрэгслээр эмэгтэйчүүдийг, ялангуяа олны танил хүмүүсийг тарчлаадаг зохион байгуулалттай кампанит ажлуудыг судална.

6. Men Who Hurt Women — Эмэгтэйчүүдийг гэмтээдэг эрчүүд

Гэр доторх хүчирхийлэл, бэлгийн дарамт, сэтгэл санааны хүчирхийлэл рүү гүнзгий орно. Manosphere-ийн идеологи хэрхэн бодит хүчирхийлэлд хувирдаг, хохирогчид яагаад дуугарахад бэрх байдаг талаар авч үзнэ.

7. Men Who Exploit Other Men — Бусад эрчүүдийг ашиглан мөлждөг эрчүүд

Manosphere хэрхэн өөрсдийн нийгэмлэгийн гишүүд болох залуу эрчүүдийг мөн мөлждөгийг харуулна. Тэдний хямрал, дургүйцлийг ашиглаж, радикалчилдаг механизмыг тайлбарлана.

8. Men Who Are Afraid of Women — Эмэгтэйчүүдээс айдаг эрчүүд

Феминизм, жендэрийн тэгш байдлаас айх айдсыг судална. Эдгээр эрчүүд эрхээ алдаж байна гэсэн буруу ойлголтоос үүдэн эмэгтэйчүүдийн дэвшлийг аюул гэж хардаг. Тэгш байдлыг “давуу эрхээ алдаж байна” гэж андуурч хүлээн авч байгаа учрыг тайлбарлана.

9. Men Who Don’t Know They Hate Women — Эмэгтэйчүүдийг үзэн яддагаа өөрсдөө мэддэггүй эрчүүд

Хамгийн чухал бүлгийн нэг. Өөрсдийгөө дундаж эрэгтэй гэж боддог хүмүүсийн дотор байдаг далд sexism-ийг авч үзнэ. Мисожини зөвхөн хэсэг хүмүүст биш, дийлэнх хүмүүст байдгийг харуулна.

10. Men Who Hate Men Who Hate Women — Эмэгтэйчүүдийг үзэн яддаг эрчүүдийг үзэн яддаг эрчүүд

Энэ бол авралын эрчүүд. Энэ бүлэг шийдлийг хайна. Эрэгтэйчүүд хэрхэн эдгээр хор хөнөөлтэй үзэл санаатай тэмцэж, залуу хөвгүүдийг радикалчлалаас хамгаалж, эмэгтэйчүүдийг дэмжигч болж чадах талаар зохиолч санал дэвшүүлнэ. 10-р бүлэг нь үндсэндээ эрэгтэйчүүдийг “дайсан” гэж харахаас илүүтэйгээр, тэднийг энэ хорт системээс ангижруулах, эрүүл нийгмийг хамт бүтээх холбоотон (allies) болоход уриалдаг.

feminist #GenderEquality


메타데이터
post_id
0ea05a459c77
slug
эмэгтэйчүүдийг-үзэн-яддаг-эрчүүд-0ea05a459c77
url
https://medium.com/@khishigtugsa/%D1%8D%D0%BC%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%B3-%D2%AF%D0%B7%D1%8D%D0%BD-%D1%8F%D0%B4%D0%B4%D0%B0%D0%B3-%D1%8D%D1%80%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4-0ea05a459c77
canonical_url
https://medium.com/@khishigtugsa/%D1%8D%D0%BC%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%B3-%D2%AF%D0%B7%D1%8D%D0%BD-%D1%8F%D0%B4%D0%B4%D0%B0%D0%B3-%D1%8D%D1%80%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4-0ea05a459c77
author_url
https://medium.com/@khishigtugsa
status
ok
fetched_at
2026-06-25 07:00:49