← Back to list

Antigravity, Gemini CLI, ADK тухайд

Google-н технологиудын танилцуулгын цуваа үргэлжилсээр… Antigravity, Gemini CLI, ADK... Эдгээр нь зүгээр нэг шинэ хэрэгсэл биш, харин…

Khongorzul Munkhbat · 2025-12-21 06:49 · 107 claps · 3.5 min read
#ai-sprint #gde #antigravity #gemini-cli #adk
Open on Medium ↗
Wiki topics: LLM · Large Language Models 📋 · Product Management

Antigravity, Gemini CLI, ADK тухайд

Google-н технологиудын танилцуулгын цуваа үргэлжилсээр… Antigravity, Gemini CLI, ADK... Эдгээр нь зүгээр нэг шинэ хэрэгсэл биш, харин бидний код бичих, төсөл хөгжүүлэх арга барилыг үндсээр нь өөрчлөж байгаа гэж хэлэхэд хэлсдэхгүй.

Cover photo generated by Nano Banana Pro

Cover photo generated by Nano Banana Pro

Өмнөх нийтлэлдээ Gemini 3 Pro загварын онцлог, параметрүүдийн талаар ярьсан. Одоо харин Antigravity, Gemini CLI, ADK эдгээрийг танилцуулж, хөгжүүлэгчид яаж практикт ашиглаж болох тухай ярилцъя.

1️⃣ Google Antigravity

Google-ийн 2025 оны 11-р сарын 18-нд Gemini 3-тай хамт танилцуулсан AI-powered agentic IDE (Integrated Development Environment). VS Code-ын адил танил интерфэйстэй AI-д суурилсан код бичих хөгжүүлэлтийн орчин. Хамгийн гол онцлог нь AI агентуудтай буюу агент бүр нь өөр өөрийн үүргийг гүйцэтгэдэг. Шууд код бичиж өгөхөөс илүү хөгжүүлж буй төслийг маш нарийн архитектурын түвшинд ойлгож, хамт бодож, төлөвлөөд, бүх бүтцийг ойлгоод ажилладаг.

Онцлог шинж чанарууд

  • Desktop application (Mac, Windows, Linux дээр суулгана)
  • Gemini 3 Pro агент бүх төслийн контекстыг ойлгоно
  • Multi-file, full project-тэй ажиллах чадвартай буюу зураг оруулж асуулт асууж, даалгавар өгч, кодоо зааж өгч болно
  • Мэдээж олон хэлээр асуулт асуух, хүсэлт өгөх боломжтой
  • Chrome extension-ээр агент нь браузер дээр тестлэх боломжтой
  • Editor View, Agent Manager гэсэн хоёр үндсэн интерфэйстэй ба нэг нь бидний танил болсон уламжлалт код бичих орчин, нөгөө нь олон агентуудыг удирдах орчин

Хэрхэн эхлэх вэ?

  1. antigravity.google.com -с татаж авах
  2. Суулгаж, Google account-аараа нэвтрэх
  3. Шинэ төсөл үүсгэх
  4. Agent Manager- ээ бирд гэж бодоод хүслээ хэл

Тэгээд л болоо. Харин та код дээр нь тайлбар авах, засварлуулах гэх мэт ажлуудыг үргэлжлүүлж болно.

“Vibe Coding” хүчээ авч байгаа энэ цагт иймэрхүү код бичдэг хэрэгслүүдийг, загваруудыг анхан суралцагчдаас эхлээд ахиу туршлагатай хүмүүс хүртэл төрөл бүрийн зорилгоор ашиглаж байна.

[embed]Getting Started with Google Antigravity | Google Codelabs This codelab guides you through the process of installing and experiencing the features of Google Antigravity, an…codelabs.developers.google.com

Antigravity дээр Gemini 3 Pro гэлтгүй Claude, OpenAI зэргийн сүүлийн үеийн загваруудыг өөрийн хэрэглээ, зорилгодоо тохируулан ашиглах боломжтой нь их таалагдсан.

2️⃣ Gemini CLI

Хөгжүүлэгчдийн хувьд ажлын ихэнх хэсэг терминал дээр өнгөрдөг. Браузер руу шилжиж очоод AI-тай ажиллах нь хугацаа шаардана, бас workflow-г тасалдуулдаг. Харин Gemini CLI нь AI-г шууд терминалаасаа дуудаж ашиглах боломж олгоно.

Суулгахдаа:

1. Терминалаа нээнэ

2. Командыг ажиллуулна
npm install -g @google/gemini-cli

3. Суусан хувилбарыг шалгана
gemini --version

4. Нэвтэрнэ
gemini login

"gemini" командын тусламжтайгаар ашиглаж эхэлнэ

Жишээ нь: Code review хийлгэх бол,

gemini review myapp.py

Файлын агуулга тайлбарлуулах бол,

gemini explain config.yaml

Монголоор асуух бол,

gemini "Энэ алдааг яаж засах вэ?" --context error.log

Developer workflow-д дараах байдлаар ашиглаж болно

  • Git commit message автоматаар үүсгүүлэх
  • Error log шинжлүүлэх
  • Code documentation автоматаар гаргах
  • File batch processing (олон PDF, зураг зэрэгт нэгэн зэрэг боловсруулалт хийх)
  • Script бичүүлэх

[embed]GitHub - google-gemini/gemini-cli: An open-source AI agent that brings the power of Gemini directly… An open-source AI agent that brings the power of Gemini directly into your terminal. - google-gemini/gemini-cligithub.com

Илүү дэлгэрэнгүй зааварчилгаа, суралцах алхам болон мэдээллийг дээрх холбоосоор аваарай.

3️⃣ ADK (Agent Development Kit)

Бид сүүлийн 2 жил AI чатботтой хангалттай найзалж сурсан. Харин үүний дараагийн бидний сурах, дэлхий нийтийн чиглээд явж буй дараагийн түвшний чадвар бол Агентуудтай харилцах, агентуудыг удирдах, зохион бүтээх. Энгийнээр бол маш олон агентуудыг тус тусад нь ажилд оруулж, удирдах гэсэн үг. Жишээ нь, бид бүхэн чатботоос зөвхөн асуулт асууж, хариулт авдаг байсан бол агентуудад даалгавар өгч гүйцэтгүүлэх тухай юм.

Та “Маргааш багийнхандаа meeting reminder илгээгээд өг” гэхэд календар шалгана, email бичнэ, илгээнэ, confirmation авна.

ADK нь дараах хэсгүүдээс бүрдэнэ:

  1. Planning — Олон алхамтай даалгаврыг төлөвлөх
  2. Tools — API, database, file system холбох
  3. Memory — Өмнөх контекстыг санах
  4. Orchestration — Бүх зүйлийг удирдан зохицуулах

Хэрхэн ажилладаг вэ?

Агентыг үүсгэхдээ:

  • Ямар ажил хийхийг зааж өгнө (instruction)
  • Ямар tool-ууд ашиглахыг зааж өгнө (email илгээх, database уншиж бичих гэх мэт)
  • Gemini 3 Pro загвар нь agent-ын тархи болж ажиллана
# Энгийн email agent
agent = Agent(
    instruction="Email илгээх туслах",
    tools=[email_tool, calendar_tool]
)

agent.run("Багтаа маргаашийн meeting reminder илгээ")
# → Агент календар шалгаад, email бичээд илгээнэ

Бодит жишээ:

  • Customer support bot: Ticket үүсгэх, FAQ database-с хариулт олох, хүний хяналт шаардлагатай асуудлыг escalate хийх
  • Data analysis assistant: SQL query бичих, өгөгдөл татах, график үүсгэх, тайлан бэлтгэх
  • Social media manager: Пост оруулах цаг тохируулах, hashtag санал болгох, engagement analyze хийх
  • DevOps automation: Deploy хийх, test ажиллуулах, log шалгах, alert илгээх

Базаад хэлэхэд,

Анхан шатнаас эхэлж байгаа бол Antigravity-г хамгийн эхлээд туршиж үзэхийг санал болгож байна. Татаж суулгаад, агентдаа даалгавар өгөөд, архитектур бүтцээ гаргуулаад, шалгаад, кодоо бичүүлээд, эхэлнэ гэсэн үг.

Харин дундаас дээш түвшний туршлагатай хөгжүүлэгч бол Gemini CLI-г өдөр тутмын workflow-дээ нэмээд үзээрэй. Ажил, цагийг шаггүй хөнгөвчлөөд өгөх байх.

Өнөөдрийн танилцуулсан Antigravity, Gemini CLI, ADK гурав нь хөгжүүлэгч нарын бүтээмжийг илүү өсгөх зорилготой бөгөөд Монгол хэлний дэмжлэг сайжирснаараа бидний хувьд илүү хүртээмжтэй болж байгаад баяртай байна.

Өмнөх бичвэр дээрээ ч хэлж байсан, энд ч мөн хэлэхэд AI загвар гэдэг заримдаа алдаа гаргадаг. Тиймээс 100% AI-д бүх зүйлээ даатгалгүй, удирдлагыг өөрийн гартаа авч ухаалгаар ашиглаарай. Тэгээд туршиж үзээд өөртөө аль тохирохыг ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлээрэй.

Cheers, 🥂🥂

Надтай холбоотой байхыг хүсвэл миний social-уудыг дагаарай 💕

Ашигласан холбоосууд:

Antigravity: https://www.antigravity.google Google AI Studio: https://aistudio.google.com Codelab: https://codelabs.developers.google.com/getting-started-google-antigravity

GDE #AISprintH2 #Antigravity #ADK #GeminiCLI #MongolianTechExperience

Google Cloud credits are provided for this project.


메타데이터
post_id
1c649e39572b
slug
antigravity-gemini-cli-adk-тухайд-1c649e39572b
url
https://medium.com/@centauream/antigravity-gemini-cli-adk-%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9%D0%B4-1c649e39572b
canonical_url
https://medium.com/@centauream/antigravity-gemini-cli-adk-%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9%D0%B4-1c649e39572b
author_url
https://medium.com/@centauream
status
ok
fetched_at
2026-06-11 06:59:45