← Back to list

#Yearcompass Бүтэн жилээ төлөвлөж үзэх үү?

2018 оноос эхлэн YearCompass- Жилийн луужингаа тохируулах номыг ашиглаж өөрийн ажил амьдралаа төлөвлөж эхэлсэн байдаг юм.

ZaYa ZaYa · 2022-01-04 15:03 · 5 claps · 2.5 min read
#yearcompass #year-plan #goals #compass #2022
Open on Medium ↗

#Yearcompass Бүтэн жилээ төлөвлөж үзэх үү?

2018 оноос эхлэн YearCompass- Жилийн луужингаа тохируулах номыг ашиглаж өөрийн ажил амьдралаа төлөвлөж эхэлсэн байдаг юм.

Анх Унгар хэл дээр бүтээж байсан тус номыг YearCompass сайн дурын ажилтнууд болон Invisible University International хамтран бүтээж олон улсын лицензээр баталгаажуулсан байдаг ба бид үнэгүй татаж авч хэрэглэж болдог нь үнэхээр гайхалтай ^^ 😊

Шинэ жилийн баяраар найзуудтайгаа хамт хэдхэн асуулт бүхий товхимол хийсэн нь 2012 онд цахим ертөнцөд тарж 61 орны 400 гаруй сайн дурынхныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын хөдөлгөөн болсон түүхтэй. Өнөөдөр YearCompass товхимол нь 52 өөр хэл дээр орчуулагдсан байдаг ба хэвлэх хувилбарыг өнгөрсөн жил 1,500,000 татагдсан байна.

20-хон хуудас бүхий ном нь танд өнгөрсөн жилдээ хийсэн, тохиолдсон сайхан болон саар бүхнээ эргэн харж, ирэх жилийнхээ хувийн амьдрал, найз нөхөд, ажил, сургууль, хобби, оюун санаа гээд хамгийн их анхаарал хандуулах хэрэгтэй зүйлсүүд, бидний орхих гээд байдаг жижиг хэсгүүдийг ч төлөвлөхөд туслах болно.

Би нь энэ номыг ашигласнаар супер дүпер болоогүй ч өөрийнхөө хувьд өөрийгөө таньж мэдэх, уучлах, эргэн тойрны хүмүүсээ танихад ихээхэн тус болсон юм шүү :)

Юуны түрүүнд ганцаараа хийх үү найзуудаараа хийх үү гэдгээ тодорхойлоорой. 2 удаа ганцаараа 2 удаа олуулаа хийж үзсэн хүний хувьд /ооё кк/ олуулаа хийх нь нэгнээсээ суралцах, өөрийгөө нээхэд дэмтэй санагдсан. Учир нь бусдад өөрийн алдаа, оноо, төлөвлөсөн зүйлсээ /мэдээж нарийвчилж биш, ерөнхий/ хуваалцах нь нэг ёсондоо амлалт болчиж байгаа юм. Гэхдээ мэдээж илүү төвлөрдөг бол ганцаараа хийх хувилбар ч дажгүй.

Аль ч хувилбар байсан дор хаяж 3–4 цагийг хэн ч саад болохооргүй газар өөртөө зарцуулаарай. Мөн төвлөрхөд тус болох ая, дуртай уух юм, амны зугаа хажууд чинь байвал бүүр күүл :)😎

Эхний хэсэг 2021 оноо дүгнэх

Эхлэхээсээ өмнө ганцхан минут нүдээ аниад 2021 оноо эргэн санах гэж оролдож үзээрэй.

Өнгөрсөн жилийн календар, өдрийн тэмдэглэл гэх мэт бүтэн жилийн үйл явдлуудаа эргэж санах зүйлсээ бэлдчихвэл зүгээр санагдсан. Би нэмээд утсан дээрээсээ юмуу компьютер дээрээсээ зурагнуудаа гаргаад бэлдчихдэг. Зургаа хараад хэзээ юу болсон билээ гэдгээ санахад амар байдаг.

Уучлах мартах хэсэгт илүү төвлөрөөрэй. Уучлахад бэлэн биш байвал өөрт төрж байгаа мэдрэмжээ бичиж болно.

Өнгөрсөн жилийн болсон үйл явдлуудаараа ном бичвэл ямар нэртэй байх вэ? Энэ хэсэгт үнэхээр дуртай, сүртэй,сүртэй нэр өгөөл..

За тэгээд эхний хэсэг таны хувьд дурсамжтай сайхан эсвэл амаргүй даваа ч байж болох юм. Дуусаад гүнзгий амьсгаа аваад бага зэрэг завсарлаарай.

Дараагийн хэсэг 2022 оноо төлөвлөх

Том мөрөөдөхөөс битгий ай. Хамгийн сайхнаар танд энэ жил юу юу тохиолдож болох талаараа төлөвлөж эхлэнэ. Миний энэ жил хувийн амьдрал, ажил, эд хогшил, амралт, найзууд, сэтгэл санаа гэх мэт хэсгүүдэд юуг анхаарах талаар нарийвчлан тодорхойлох ба шидэт 3 тоонууд хэсгийн “Өөрийнхөө дараах 3 зүйлийг хайрлах болно, өөрийгөө энэ 3 зүйлээр эрхлүүлнэ” гэснийг бөглөх үнэхээр тааламжтай байдаг юм шүү.❤

Бүтэн жилээ тодорхойлох хэсэг болон нууцхан хүслээ бичих хэсэг ч бий.

Эцэст нь:

*“Энэ жил бүх зүйл боломжтой гэдэгт би итгэж байна”* гээд гарын үсгээ зурж баталгаажуулаад дуусна.

Хамгийн гол нь өөртөө үнэнч байж, оюун санаагаа чөлөөлөөрэй. Заавал бүгдийг бичих биш зарим гол зүйлсээ зурвал бидний санах ойд тод үлддэг юм шиг санагдсан шүү.

Монгол хэл дээр хэвлэхээр А4 хэмжээгээр татах бол эндээс, Дижитал А4 хувилбараар бол эндээс татаж авна уу.

Аан тийн та орчуулгын болон хэл зүйн ямар нэгэн алдааг засах эсвэл өөр шинэ хэл дээр орчуулахыг хүсвэл сайн дурынхантай нэгдэж болдог шүү. Би нь бага зэрэг гар бие оролцоод энэ жилийн ном дээр орчуулагчаар нэр минь орсон байдаг юм. 😊

За тэгээд амжилт 👏👏


메타데이터
post_id
21489f88d76e
slug
yearcompass-бүтэн-жилээ-төлөвлөж-үзэх-үү-21489f88d76e
url
https://medium.com/@zayanaap/yearcompass-%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D0%BD-%D0%B6%D0%B8%D0%BB%D1%8D%D1%8D-%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%B6-%D2%AF%D0%B7%D1%8D%D1%85-%D2%AF%D2%AF-21489f88d76e
canonical_url
https://medium.com/@zayanaap/yearcompass-%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D0%BD-%D0%B6%D0%B8%D0%BB%D1%8D%D1%8D-%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%B6-%D2%AF%D0%B7%D1%8D%D1%85-%D2%AF%D2%AF-21489f88d76e
author_url
https://medium.com/@zayanaap
status
ok
fetched_at
2026-07-24 05:50:58