UNLEASH YOUR STORY #9: Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх ухаан…
Орост суралцаж байх үедээ Сочи-2014 өвлийн олимпд эсээ, ярилцлага, орчуулгын болон багаар ажиллах чадвар зэргийг хамруулсан маш олон шатны,
UNLEASH YOUR STORY #9: Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх ухаан технологийн хэлтсийн дарга Г. Жаргалмаа
Бид энэ удаагийн UNLEASH YOUR STORY буланд Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын Шинжлэх ухаан, технологийн хэлтсийн дарга Г. Жаргалмаа-г урилаа. Бидний саналыг хүлээн авч өөрийн түүхийг хуваалцсанд талархал илэрхийлье.

Залуусын оролцоо
Орост суралцаж байх үедээ Сочи-2014 өвлийн олимпд эсээ, ярилцлага, орчуулгын болон багаар ажиллах чадвар зэргийг хамруулсан маш олон шатны, хүнд шалгуурыг давсны дараа сайн дурын ажилтнаар ажиллаж байсан. Миний хувьд Орос-Монгол-Англи хэлний орчуулагчаар Монгол улсаа төлөөлөн сайн дурын ажилтнаар ажиллаж, дэлхийн өнцөг бүрээс цугласан 25000 гаруй залуусын нэг болж зохион байгуулалтын багт орж байлаа. Медиа центерт тамирчид сэтгэгдлээ хуваалцах үед маш богинохон хугацаанд тэрхүү сэтгэл хөдлөлийг орчуулан хүргэж байсан. Арга хэмжээний дараа 25000 сайн дурын залуусаас 50-хан залуусыг сонгож ерөнхийлөгч Путин- тай уулзуулж байсан. Тэдний нэг нь болсондоо баяртай байдаг. Маш том арга хэмжээний зохион байгуулалтаас суралцах зүйл их байсан.

Өнөөгийн залуусын хувьд маш өөр өнцгөөр амьдралыг хардаг, хандлагын хувьд ч бусад үеэсээ ялгаатай болсон санагддаг. Гэхдээ аль ч үеийн залуус идэвхтэй оролцоотой байж, нийгэмд тулгамдаж буй асуудал дээр бухимдаад өнгөрөлгүйгээр асуудлыг хэлэхдээ шийдлийг хамт хэлдэг байгаасай гэж хүсч байна. Нийслэлд тулгамдаж буй асуудал дээр гэлтгүй өдөр тутмын амьдралдаа ч ийм байгаасай хүсэж байна.
Unleash Hacks Mongolia
Азийн сангаас голчлон зохион байгуулж байсан 1000 залуусын дуу хоолой гээд арга хэмжээний үеэр залуус маш гоё шийдлүүд танилцуулж байсан. Тухайн үед залуусыгаа харж бахархаж, нөгөө талаас нүд нээгдэж байсан гэж хэлж болно. Unleash Hacks-ын хувьд ч мөн л маш олон залуусын бодол, шинэ санаа, шийдлээр дүүрэн зохион байгуулагдаж өнгөрлөө.
Unleash Hacks нь асуудлыг шийдэлтэй нь хамт гаргаж ирэх залуусын оролцоог дэмжсэн арга хэмжээ гэж харж байгаа.
Үндсэн сэдэв болох “агаарын бохирдол”-той уялдан Нийслэлийн ШУ, үйлдвэрлэл, инновацийн газраас өөрийн чиг үүрэг, бодлогын дагуу хамтран ажиллахаар болсон.
Бид нийслэлд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, шийдвэрлэхдээ гарааны бизнес, залуусын шийдлийг олж нийслэлийн холбогдох удирдлагуудад танилцуулж, тэмцээн уралдаан, бойжиж буй гарааны компаниудыг дэмжин ажилладаг. Үүнээс дурдвал, жил бүр “шинэ санаа, шилдэг инноваци” уралдаанууд, хакатонуудыг нэрлэж болох юм.
Агаарын бохирдол
Төрийн албан хаагчийн хувьд коксжуулсан нүүрстэй холбоотой ажлуудад гар бие оролцож байлаа. Хэрэглэх зааврыг танилцуулах, таниулах ажлаас эхлэн савлахаас бусад бүх л ажлыг хийж байсан. Ер нь хүн бүрийн дотор л агаарын бохирдлын асуудалд санаа зовнидог, энэ асуудлыг шийдэх хүсэл эрмэлзэл байдаг болов уу.
Миний хувьд хакатоны оролцогчид зөвхөн сонирхогчийн бус мэргэжлийн түвшинд байхаас гадна технологийн шийдэлтэй, хэрэгжүүлж болохуйц бодит шийдэл гаргаж ирээсэй гэсэн хүлээлттэй байсан. Энэхүү хүлээлтэд маань хүрч чадсан шийдлүүд гарч ирсэнд баяртай байна. Unleash Hacks арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Халиунаа болон Пагмасүрэн нартаа тусгайлан талархал илэрхийлье.
*UNLEASH Hacks нь олон улсад танигдсан “UNLEASH” инновацын арга зүйгээр дамжуулан тухайн улсын залуучуудыг чадавхжуулан, орон нутагт нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор жил бүр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг. “Агаарын бохирдлыг багасгах дижитал шийдлүүдийг боловсруулах нь” сэдвийн хүрээнд Монгол улсад анх удаагаа уг хөтөлбөр 2021 оны 06 сарын 26 болон 07 сарын 03-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна.*
Арга хэмжээний холбоос: https://bit.ly/3iA6SEa
Нийтлэлд оролцсон: С. Энхжин
Ковер зураг: Ч. Чингүүн
메타데이터
- post_id
- 23a562bef2ee
- slug
- unleash-your-story-9-нийслэлийн-шинжлэх-ухаан-үйлдвэрлэл-инновацийн-газар-шинжлэх-ухаан-23a562bef2ee
- url
- https://medium.com/unleash-hacks-mongolia/unleash-your-story-9-%D0%BD%D0%B8%D0%B9%D1%81%D0%BB%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%88%D0%B8%D0%BD%D0%B6%D0%BB%D1%8D%D1%85-%D1%83%D1%85%D0%B0%D0%B0%D0%BD-%D2%AF%D0%B9%D0%BB%D0%B4%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D0%BB-%D0%B8%D0%BD%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B0%D1%86%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80-%D1%88%D0%B8%D0%BD%D0%B6%D0%BB%D1%8D%D1%85-%D1%83%D1%85%D0%B0%D0%B0%D0%BD-23a562bef2ee
- canonical_url
- https://medium.com/unleash-hacks-mongolia/unleash-your-story-9-%D0%BD%D0%B8%D0%B9%D1%81%D0%BB%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%88%D0%B8%D0%BD%D0%B6%D0%BB%D1%8D%D1%85-%D1%83%D1%85%D0%B0%D0%B0%D0%BD-%D2%AF%D0%B9%D0%BB%D0%B4%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D0%BB-%D0%B8%D0%BD%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B0%D1%86%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80-%D1%88%D0%B8%D0%BD%D0%B6%D0%BB%D1%8D%D1%85-%D1%83%D1%85%D0%B0%D0%B0%D0%BD-23a562bef2ee
- author_url
- https://medium.com/@unleashhacks-mongolia
- status
- ok
- fetched_at
- 2026-08-02 23:34:52