Түүнийгээ хүлээх хэдэн хором
…Тэрээр гэрийн хана налж хөлөө нугалан суусан байх бөгөөд хэвлий дээр жижгэвтэр шар ном босгож хөлөөрөө түшүүлэн байрлуулсан байлаа. Номыг…
Түүнийгээ хүлээх хэдэн хором

…Тэрээр гэрийн хана налж хөлөө нугалан суусан байх бөгөөд хэвлий дээр жижгэвтэр шар ном босгож хөлөөрөө түшүүлэн байрлуулсан байлаа. Номыг хуудас нилээд талдаа орсон байх агаад хуудсыг тогтоохын тулд нэг гараараа барьсан байвч харин нөгөөх гар. дэлгэц нь асаалттай гар утсыг атган орон дээр хэвтэнэ. Түүний нүд нэг ном руу ширтэж, нэг утас руу ширтэх нь хэн нэгнээс зурвас ирэхийг хүлээгээ юу гэлтэй. Гэвч утасны дэлгэц гэрэлтэй хэрнээ огтхон. ч аниргүй. Ядаж нэг дуу гаргаасай гэвч өршөөлгүй. Харцаа тийнхүү 2 тийш салгаж ядан утсаа нүүр лүүгээ нэг ойртуулж нэг холдуулахын сацуу. унших номны хажуугаар толгойд мөн элдэв бодол эргэлдэж байлаа. Арай 2уул дэлгэц ширтэн нэгнийгээ хүлээж суугаа юм биш биз эсвэл завгүй яваа юм уу, унтчихсан юм уу, эсвэл арай надад уурлаж гомдоогүй байгаа даа ч гэх шиг өөрийгөө л буруушаах эс бөгөөс тайтгаруулах тийм үгсийг өөртөө аниргүйгээр хэлж байв. Арга буюу бууж өгөн утсаа түр тавиад ямартай ч номоо уншиж дуусгая гэж шийдэв. Унших бүр улам сонирхолтой байх авч зурвас илгээх ёстой хүний талаарх бодол төдий л бас санаанаас гарсангүй. Нилээд хугацаа өнгөрч номын сүүлчийн үгийг уншиж дуусгаад түүний ард байх 3 цэгийг харан гайхширч. уншсан номны төгсгөл тодорхойгүй боловч сонирхол татах тэрхүү урхинд хэдхэн хором азаартав. Гэхдээ тэрхүү төгсгөл бол сонин биш номыг уншиж дуусгасан гэдэгтээ илүү анхаарал хандуулж бушуухан уншиж дуусгасандаа ихэд олзуурхаж баярлаж байлаа. Гэвч энэ баярыг хуваалцах хүн үгүй бөгөөд ганц хүн болох зурвасны эзэн маань таг чиг байсаар л…
메타데이터
- post_id
- 3e719e6e0cd2
- slug
- түүнийгээ-хүлээх-хэдэн-хором-3e719e6e0cd2
- url
- https://medium.com/@burtebattulga/%D1%82%D2%AF%D2%AF%D0%BD%D0%B8%D0%B9%D0%B3%D1%8D%D1%8D-%D1%85%D2%AF%D0%BB%D1%8D%D1%8D%D1%85-%D1%85%D1%8D%D0%B4%D1%8D%D0%BD-%D1%85%D0%BE%D1%80%D0%BE%D0%BC-3e719e6e0cd2
- canonical_url
- https://medium.com/@burtebattulga/%D1%82%D2%AF%D2%AF%D0%BD%D0%B8%D0%B9%D0%B3%D1%8D%D1%8D-%D1%85%D2%AF%D0%BB%D1%8D%D1%8D%D1%85-%D1%85%D1%8D%D0%B4%D1%8D%D0%BD-%D1%85%D0%BE%D1%80%D0%BE%D0%BC-3e719e6e0cd2
- author_url
- https://medium.com/@burtebattulga
- status
- ok
- fetched_at
- 2026-06-22 12:55:45