Thomas Piketty on World Inequality
Дэлхийн тэгш бус байдал ба орлогын ялгаатай байдал
Thomas Piketty on World Inequality

Дэлхийн тэгш бус байдал ба орлогын ялгаатай байдал
Францын эдийн засагч Томас Пикетти 18 дугаар зуунаас хойших датанд үндэслэн баялаг болоод орлогын тэгш бус байдлыг судлан шинжилсэн. Эдийн засгийн өсөлт удаан байсан ч капитал (газар, түрээс, хүү, хувьцааны ноогдол ашиг, компанийн ашиг) орлогоос (цалин, урамшуулал, тэтгэвэр) хурдан өсдөг бөгөөд энэ нь нийгэмд тэгш бус байдлыг бий болгодог учраас төрийн зүгээс зохицуулалт хэрэгтэй гэжээ.
Тэрээр баялгын тэгш бус хувиарлалтад дэлхийн тэгш бус байдал ч чухал нөлөөтэй гэдгийг авч үзсэн. Европ тив дэлхийн эдийн засгийн хамгийн том жинг эзэлж байсан үе нь Дэлхийн Нэгдүгээр Дайны өмнөх үе. Тухайн үед дэлхийн нийт үйлдвэрлэлийн бараг 50 хувийг эзэлж байсан бөгөөд үүнээс хойш Европын эзлэх хувь тогтмол буурсан. Харин Америк улсын дэлхийн нийт үйлдвэрлэлд эзлэх хувь 1950-аад онд оргилдоо хүрч, бараг 40 хувийг эзэлж байсан.
2012 онд дэлхийн хүн ам 7 тэрбумд хүрсэн бөгөөд дэлхийн нийт үйлдвэрлэл 70 их наяд еврог давж, нэг хүнд ногдох үйлдвэрлэл 10,000 еврод хүрсэн. Хэрэв энэ хэмжээнээс 10 хувийг хөрөнгийн элэгдлээс хасаж, үлдсэн хэмжээг 12 сард хуваавал дэлхий даяар нэг хүнд ногдох сарын дундаж орлого 760 евро болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ дэлхийн үйлдвэрлэл болон түүнээс үүсэх баялгыг тэгш хуваавал дэлхийн иргэн бүр сард дунджаар 760 еврогийн орлого олох боломжтой гэсэн үг. Харин өнөөдөр нөхцөл байдал яг эсрэгээрээ буюу дэлхийн баялаг тэгш бус гэдгийг та доор хүснэгтээс харж болно. Европ тивд дэлхийн хүн амын 10% амьдардаг, сарын цалин нь 1,800 eвро; Америк тивд дэлхийн хүн амын 13% амьдардаг, сарын цалин нь 1,620 eвро.
Харин Африк тивд дэлхийн хүн амын 15% амьдардаг, сарын цалин нь 200 eвро; Ази тивд дэлхийн хүн амын 61% амьдардаг, сарын цалин нь 520 eвро. Дэлхийн зарим бүс нутагт (Сахарын өмнөх Африк, Энэтхэг) нэг хүнд ногдох сарын орлого 150–250 евро байхад зарим бүс нутагт (Баруун Европ, Хойд Америк, Япон) нэг хүнд ногдох сарын орлого нь 2,500–3,000 евро буюу арав дахин, зарим тохиолдолд хорь дахин их зөрүүтэй байна. Үүнээс дүгнэж үзвэл орлогын ялгаатай байдал болон тэгш бус байдалд системийн тэгш бус байдал нөлөөлдөг гэдгийг харж болно. Дэлхий өөрөө шударга бус, үүнээс үүдсэн систем өөрөө шударга бус учраас төрийн бодлогоор баялагыг тэгш хуваарилж, тэгш бус байдлыг бууруулах ёстой.
https://www.youtube.com/watch?v=YEoNAEySmrE
Source: Thomas Piketty, Capital in the Twenty First Century, page 47–50.
메타데이터
- post_id
- 43b5bbdb7738
- slug
- thomas-piketty-on-world-inequality-43b5bbdb7738
- url
- https://medium.com/@oyudalai0817/thomas-piketty-on-world-inequality-43b5bbdb7738
- canonical_url
- https://medium.com/@oyudalai0817/thomas-piketty-on-world-inequality-43b5bbdb7738
- author_url
- https://medium.com/@oyudalai0817
- status
- ok
- fetched_at
- 2026-08-07 07:51:41