← Back to list

Тухгүй бүсэд тухалж сур! Сүнсээ дархлаажуул!

Тухгүй орон зайдаа хэрхэн тухалдаг болох вэ? Маш амархан. Энергээ, эрчмээ тэл. Давтамжаа дээшлүүлж, давтамжаа нягтаршуулж, давтамжаа…

Darling Way · 2025-01-12 09:22 · 0 claps · 1.8 min read
#out-of-comfort-zone #growth #frequency-healing #энерги #сүнсний-хөгжил
Open on Medium ↗
Wiki topics: 🧠 · Mental Wellness

Тухгүй бүсэд тухалж сур! Сүнсээ дархлаажуул!

Тухгүй орон зайдаа хэрхэн тухалдаг болох вэ? Маш амархан. Энергээ, эрчмээ тэл. Давтамжаа дээшлүүлж, давтамжаа нягтаршуулж, давтамжаа уртаашаа өргөөшөө, дээшээ доошоо тэл.

Харин давтамжаа яаж тэлэх юм бэ гэж үү? Зүгээр л өөрөөрөө бай. Өөрөөс чинь урсах тэр энергийг, тэр мэдээллийг саадгүй урсга. ӨӨРТӨӨ ИТГЭ. Өөрийгөө хүчтэй, ухамсарт, оюунлаг хүн гэдэгт итгэ!

Болдоо гэдэг хүнийг юу Болдоо болгодог вэ? Болдоо гэдэг хүн эргэн тойрондоо, бусад хүмүүст юу үлдээж, тэдэнд юу өгч байгаа нь тэр хүнийг Болдоо болгодог, тийм үү?

Чи оюун ухаант хүний хувьд хайртай хүмүүстээ юу өгч чадах юм? Чамайг үхэхэд тэд чамайг хэрхэн дурсаасай гэж хүсдэг юм? Чиний өгөгдөл яг юу юм, чиний хүчин чадал ямар юм? Дуулгавартай, олон жил ажил хийхээс чи өөр юуг чадах юм? Тууштай тэвчээртэй байдал чинь насны эцэст чиний хүслийг хэрхэн дүүргэх юм? Эдгээр асуултыг сайн бодоод өөртөө жинхэнэ хариултыг нь өг.

Ажил олгогч, системийг удирдагчтай холбогдож өөрийгөө зориулах нь л чиний жинхэнэ, үнэн хүч юм уу? Нээрээ гэж үү? Итгэхгүй байна, энэ жинхэнэ чи биш.

Аль нь жинхэнэ чи вэ гэж үү? Бурууг буруу гэж таньсан тэр “RADAR” бол жинхэнэ чи. Тэр “Илрүүлэгч” бол чи.

Бурууг буруу гэж таньсан, зөвийг зөв гэж мэдэрсэн тэр “илрүүлэгч” бол чи. Чиний дотор үүрд сүндэрлэх тэр антенийг л би чамайг гэж хэлээд байна. Гайхаж байна уу? Жинхэнэ үнэн чиний дотор л байна, жинхэнэ чи чиний доторх тэр тоос буртаг дунд л нуугдаж байна. Даруйхан цэвэрлэ л дээ…

Өмнөх үеүдийн, удмын тоос буртгийг хурдхан шиг цэвэрлээд өөрийнхөө ДАВТАМЖИЙГ тэлж, ТОД болгох нь тухгүй бүсэд тухлах том хөшүүрэг. Давтамж гэдэг нь эрчим, энерги гэсэн утгаар энд ашигласаар байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.

Тухгүй бүсэд тухлах нь ямар ач тустай юм бэ гэж үү?

Сэтгэлд тухгүй байгаа энэ соёл иргэншлийг сэтгэлд тухтай болгохын тулд. Байгаль дэлхийг байгаль чигээр нь үлдээж жамыг зөрчихгүйн тулд. Үүнд чиний оролцоо хэрэгтэй. Хүн бүрийн оролцоо хэрэгтэй.

Тиймээс давтамжаа нэм, энергээ сайжруул, энергээ хүчирхэгжүүлж сүнсээ дархлаажуул.

Сүнс юугаар дархлааждаг юм бэ гэвэл сүнс зөвхөн өөрийнхөө өгөгдөл, мөн чанар, хүсэл зорилгоор л дархлааждаг юм аа. Сүнс өөрийнхөө зорилгын дагуу, чин хүслийн дагуу амьдрах тэр үйлүүд, алхмуудаар л дархлааждаг юм аа.

Өөрийгөө дотроос нь сэрээж, тэлж, татаж гаргаж ирэх нь чиний ариун үүрэг юм. Radar буюу илрүүлэгч гэж дурдсанчлан чиний сүнс буруу муу системд уруу татагдан хэлбэржиж чадсан юм бол түүний эсрэг, түүний дайсан болох зөв сайн системд нь ч бас татагдан шинээр төлжин хөгжиж чадна. Тэр зөв систем өнөөдөр дэлхийн аль ч улс оронд байхгүй байгаа ч өнгөрсөнд тэр сайн систем нь байсан юм, бүрэлдэн тогтож байсан юм. (Ул мөрийг нь харин сайн устгаж чадсан)

ЗӨВ СОЁЛ ИРГЭНШИЛ ӨНГӨРСӨНД БАЙСАН!

Үүнийг л таньж илрүүлээд өөрөөрөө тэр сайн системийн нэг болж үлгэрлэн харуул.

Бурууг хамгаалах тэр хүч нь байгаа юм бол зөвийг хамгаалах тэр хүч ч мөн байгаа.

Зөвд итгэ, сайхан сэтгэлд итгэ, цэвэр ариун бодол хүсэлд итгэ.

Өөртөө итгэ!


메타데이터
post_id
647357f4e5b4
slug
тухгүй-бүсэд-тухалж-сур-сүнсээ-дархлаажуул-647357f4e5b4
url
https://medium.com/@darlingway/%D1%82%D1%83%D1%85%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B1%D2%AF%D1%81%D1%8D%D0%B4-%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%BB%D0%B6-%D1%81%D1%83%D1%80-%D1%81%D2%AF%D0%BD%D1%81%D1%8D%D1%8D-%D0%B4%D0%B0%D1%80%D1%85%D0%BB%D0%B0%D0%B0%D0%B6%D1%83%D1%83%D0%BB-647357f4e5b4
canonical_url
https://medium.com/@darlingway/%D1%82%D1%83%D1%85%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B1%D2%AF%D1%81%D1%8D%D0%B4-%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%BB%D0%B6-%D1%81%D1%83%D1%80-%D1%81%D2%AF%D0%BD%D1%81%D1%8D%D1%8D-%D0%B4%D0%B0%D1%80%D1%85%D0%BB%D0%B0%D0%B0%D0%B6%D1%83%D1%83%D0%BB-647357f4e5b4
author_url
https://medium.com/@darlingway
status
ok
fetched_at
2026-08-22 04:44:37