← Back to list

Гэж дээ…

Шөнө дундын хахир хүйтэн хамаг биеийг зарайлган үлээнэ

Хүнгүй автобус · 2024-04-04 16:38 · 0 claps · 0.4 min read
#poet #poetry #shuleg #шүлэг #шүлэгэнцэр
Open on Medium ↗
Wiki topics: LIT · Literature & Writing ✍️ · Writing & Creative

Гэж дээ…

Шөнө дундын хахир хүйтэн хамаг биеийг зарайлган үлээнэ

Салхи юмуу эсвэл чиний шивнэсэн үг юмуу мэдэхгүй

Шаргал лааны дөл оч өгөх мэт гэгээ татуулах атлаа

Суугаад ойртсон дулаан алга би даарсаар

Зовхи минь хүрдэрч урдах ажлаа би хийж үл чадна

Зугуйхан орондоо ороод хэвтлээ зүүрмэглэж бүүр үл чадна

Чиний байсан халуун хэсэг хүйтнээр төөнөөд байх нь

Чимхэлт мэт үгсийг чулуудсаны дараа чинь үүсэх нь ичмээр

Ичмээр гэхээсээ илүү гачлантай сэтгэл юмаа гэж бодон

Инээдийг минь хулгайлсан гашуун нулимс дахин урсана

Яадаг юм би одоо л жоохон шаналчихья

Маргааш гэхэд шинэ наран мандаж бүх зүйл хэвэндээ

Ядарч би юу ч бодохгүй байсаар явбал

Мөдхөн бүгд зүгээр болчих юм чинь

Гэж дээ…


메타데이터
post_id
7d119aee6451
slug
гэж-дээ-7d119aee6451
url
https://medium.com/@huslenaz1/%D0%B3%D1%8D%D0%B6-%D0%B4%D1%8D%D1%8D-7d119aee6451
canonical_url
https://medium.com/@huslenaz1/%D0%B3%D1%8D%D0%B6-%D0%B4%D1%8D%D1%8D-7d119aee6451
author_url
https://medium.com/@huslenaz1
status
ok
fetched_at
2026-07-24 03:02:43