Баярлалаа…
Юуны түрүүнд зүрхнийхээ гүнээс жаргал хүсье❤.
Баярлалаа…

Letting him go seems hard, but right.
Юуны түрүүнд зүрхнийхээ гүнээс жаргал хүсье❤.
Хүнд сайн болбол хэнд ч хэлдэггүй байсан юм сан. Тэгсэн таны тухай бол найзууд, ангийнхан, үеэлүүддээ, дүү нартаа гээд бүгдэд ярьчихжээ.
Дурлаад эморч байна гэхээр төсөөлөгддөггүй, дурлалаасаа болоод уйлна гэхээр шал утгагүй санагддаг байлаа. Гэтэл өдөржин шөнөжин гунигтай дуу сонсоод уйлаад, дуугаа хураадаг болчих гэж.
Түүнээс болж хэчнээн ч тэмдэглэл бичиж, кино үзэж, эзэндээ очоогүй захиа бичсэн юм бүү мэд. Тэгээд одоо болихгүй бол болохгүй юм шиг түүнээс тавихгүй зуураад байгаа юм шиг санагдаад түүнд зориулсан сүүлийн бичвэрээ Medium хаяг дээрээ оруулъя гэж бодлоо.
Анх зургийг нь хараад энэ ах бид хоёр яг сууна гээд бодчихсон. Яагаад тэгж бодсон, юу нь таалагдсан эсэх нь тодорхойгүй. Дараа нь хэд хоногийн дараа царай царайгаа харж уулзахад бид хоёр яг адилхан хувцас өмсчихсөн байв. Хааяа санаандгүй тааралдана. Би ичсэндээ олигтой мэндэлж ч чадахгүй .
Тэгээд түүнтэй хэд хэдэн удаа ярилцаж үзээд ямар хүн гэдгийг нь илүү их мэдсэн. Би түүний царай хамгийн сайн харагдах газар суугаад хийж байгаа зүйлээсээ анхаарлаа сарниулах бүртээ санаандгүй юм шиг түүн рүү ширтэх дуртай. Хоолойг нь сонсож, зургийг нь ч харах дуртай. Түүний ярьж буй жижиг зүйлсийг ч анзаарч, анхааралтай сонсдог сон.
Яагаад түүнийг гэнэт л явахаар шийдсэн тухай мэдэхгүй ч түүний орон зайг үгүйлэхээ юунаас ч илүү мэдэж байна.
Зөндөө их сул талыг нь мэддэг хэр нь дургүйлхэж үл чадна. Миний дургүй юмыг хийсэн ч үзэн ядаж чаддаггүй. Зөвхөн жаргалыг хүсэж, гомдоохгүй байхыг л хичээнэ.
Би таны
Намайг инээлгэдэгт нь
Ярилцаад суухад тухтай байдагт нь
Харах төдийд л жаргалтай болгодогт нь
Хүүхдэд хайртай байдагт нь
Миний зүрхийг чангаар цохилуулдагт нь
Бусдын төлөө цохилдог зүрхэнд нь
❤-tai.
Ингэж хөөрхөн дурласнаа, эморч гунигласнаа, инээд алдан баярласан өдрүүдээ бүгдийг нь хайрламаар. Бүтээгүй хайр мөртөө гашуун, шорвог, исгэлэн, чихэрлэг гээд тун нь таарсан бялхам сайхан цаг хугацаа байлаа. Мэдээж ирээдүйд түүнийг хүндэлж, талархсан хэвээр байх болно. Бүх зүйлд баярлалаа.
I will keep our memories as a souvenir. I am so grateful for meeting you and having feelings for you.
yanjiibiciv
Улаанбаатарын хаа нэгтээ
2024.08.14
메타데이터
- post_id
- 825bcebe0ee6
- slug
- баярлалаа-825bcebe0ee6
- url
- https://medium.com/@kutic/%D0%B1%D0%B0%D1%8F%D1%80%D0%BB%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B0-825bcebe0ee6
- canonical_url
- https://medium.com/@kutic/%D0%B1%D0%B0%D1%8F%D1%80%D0%BB%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B0-825bcebe0ee6
- author_url
- https://medium.com/@kutic
- status
- ok
- fetched_at
- 2026-07-23 03:36:26