← Back to list

MY MORNING & EVENING ROUTINE

1. MORNING ROUTINE БУЮУ ӨГЛӨӨНИЙ ДЭГЛЭМ

Uyram Uyram · 2020-03-30 14:02 · 2 claps · 1.6 min read
#routine #дадал-зуршил #өглөө #орой #хувь-хүний-хөгжил
Open on Medium ↗
Wiki topics: ⏱️ · Productivity

MY MORNING & EVENING ROUTINE

  1. MORNING ROUTINE БУЮУ ӨГЛӨӨНИЙ ДЭГЛЭМ
  • Өглөө эртлэн босох: Өглөө эрт босоод өнөөдөр ямар их ажил амжуулж болох вэ, гэдгийг мэдрэх нь хамгийн сайхан. Өглөөний эхний 1 цаг тэр өдөр ямар байхыг шийддэг гэлцдэг. Хэрвээ тийм л юм бол яагаад жоохон хүчлээд эрт сэрж болохгүй гэж? Нүүрэн дээр тусах эртэч нарны туяаг мэдрээд сайн уу шинэ өглөө минь, өнөөдөр чи минийх байх болно гэж хэлээд сэрэхэд буруудах зүйл үгүй л байх.
  • Oil pulling буюу амаа тосоор зайлах: Ургамлын тос, оливын тос, наргил модны самрын тос гээд юугаар ч зайлж болно. Шүдний сойз хүрэхгүй газруудын нян бохирдлыг тос өөртөө наалдуулан гадагшлуулна . Эхэндээ огиудас хүрдэг ч удалгүй дасчихдаг юм байна лээ. Өдрийн турш шүд цэвэрхэн, гялгар байгаа мэт мэдрэмжийг төрүүлж чаддаг шүү.
  • Шүдээ угаана.
  • Өглөөний арьс арчилгаа: Орой нь нүүрээ цэвэрлээд унтдаг учраас өглөөд маш энгийн арчилгаа хийнэ. Зөвхөн унтаж байх хооронд ялгарсан тослогийг арилгах үүднээс гелиэр угаагаад чийгшүүлэх тос түрхээд болоо.
  • Ус ууна: Яг ус ууна гэж өөртөө сануулахгүй л бол бүтэн өдөр юу ч уугаагүй тохиолдол ч байдаг шүү.
  • Шүршүүрт орох: Биеэ сэргээх байдлаар үсээ угаахгүйгээр халуун болон хүйтэн усаар ээлжлэн биеэ шүршинэ. Арьс чангарч бие чийрэгжинэ. Сүүлд нь биеэ угаагаад, тос түрхээд болоо. Миний бие их хуурайшдаг учир байнга тос түрхэх бас нэгэн шалтаг болдог. Бид чинь их залхуу хүмүүс шүү дээ. Шалтаг л олохгүй бол залхуураад л хэвтээд байна.
  • Хувцсаа өмсөөд, нүүрээ будна.
  • Ороо хураана: Бас л өөртөө сануулах ёстой.
  • Өнөөдөр амжуулах ажлуудын жагсаалт: То Do List чухал шүү.
  • Өглөөний цай: Нэг ширхэг алим эсвэл талх ч болтугай идээрэй.
  • Дасгал хийх: Фитнесс эсвэл иогт явдаг өдрөө явна.
  • Худалдан авалт хийх зүйлсийн жагсаалт.
  • Өнөөдрийн зарлагын дээд хэмжээг тооцон тогтооно.
  • Эцэст нь thank you note бичнэ: Сэтгэлээр унахаас сэргийлж юунд талархдаг, хэнийг хайрладаг талаараа багахан тэмдэглэл бичнэ. Дараа нь уншихад өгөөжтэй байдаг шүү.
  1. EVENING ROUTINE БУЮУ ОРОЙН ДЭГЛЭМ
  • Гар цүнхээ суллаад, өнөөдрийн үр бүтээлийн талаар бяцхан ажиглалт хийнэ.
  • 15 минутын түргэн цэвэрлэгээ хийнэ: Аяга угаах, хувцас индүүдэх гэх мэт.
  • Calendar шалгана.
  • Маргааш өмсөх хувцас, цүнхээ бэлтгэнэ.
  • 10 минутын уншлага: Ихэвчлэн хувь хүний хөгжлийн ном уншина.
  • Оройн арьс арчилгаа: Нүүрний будгаа арилгаж, хөөсөөр цэвэрлэнэ. Аль болох өдөр бүр маск тавихыг хичээнэ. Маск байхгүй үед сүү, тараг, төмс, лууван гээд гарын доорх материалаар маск бэлтгэнэ. Юу хэрэглэхээ өмнөх өдөр нь бэлтгэхгүй бол мартана, залхуурна.
  • Маргаашийг тэсэн ядан хүлээн унтана.

Мэдээж энэ бүхнийг сайн дадал зуршилтай болохын тулд үйлдэл бүрээ тэмдэглэн хийхийг зорьж байгаа билээ. Авах гээхийн ухаанаар хандан өөрт тохиромжтой дадлуудыг бичээд үзээрэй. Цаг хугацааг бага багаар ашигтай өнгөрүүлэх болно. Амжилт.


메타데이터
post_id
9473cc28f40c
slug
my-morning-evening-routine-9473cc28f40c
url
https://medium.com/@goodch.nam/my-morning-evening-routine-9473cc28f40c
canonical_url
https://medium.com/@goodch.nam/my-morning-evening-routine-9473cc28f40c
author_url
https://medium.com/@goodch.nam
status
ok
fetched_at
2026-08-04 04:15:10