← Back to list

heavenphetamine — Irohanihoheto дууны талаар

Иро ва нио эдо дуу ба гоо сайхан бүхэн мөнх бус ойлголтын талаар

Inio · 2026-01-19 06:23 · 53 claps · 3.0 min read
#music #post-punk #music-lyrics #дуу-хөгжим
Open on Medium ↗
Wiki topics: CUL · Culture & Media 🎵 · Music & Audio

Irohanihoheto дууны талаар

heavenphetamine — irohanihoheto

1. Дууны нэрний талаар

色は匂いへと 「いろ は におい へ と」

Иро ва нио эдо гэдэг нь iro〜өнгө, ha(ха гэж бичигдэх ч ва гэж уншина)〜нь, niho(нихо гэж бичигдэх ч, нио гэж уншина)〜үнэр, hedo/heto(heto гэж бичигдэх ч эдо/это гэж уншина)〜боловч гэсэн утгыг үгчилж орчуулвал илэрхийлж буй.

Энэ хэллэг нь япон хэлний иро ва нио эдо чиринүрү о гэдэг хэллэгний хэсэг бөгөөд дангаараа ч бүтэн үгнийхээ ерөнхий утгыг агуулж буй.

Харагдах өнгө, гоо сайхан ч, зөвхөн тухайн мөчдөө л үзэсгэлэн төгс, хэзээ нэг өдөр хагдран алга болох юмны түр зуурын чанарыг илэрхийлнэ.

Дээр үед япон хэлэнд цэцэг (ихэвчлэн сакура цэцэг) дэлбээлэх үзэсгэлэнтэй байдлыг өнгө үнэртэнэ (махчилж орчуулвал) гэж хэлдэг байжээ. Яг хэллэгнийх нь ерөнхий утга гэвэл, үзэсгэлэнтэй байна гэсэн утгатай. Хэчнээн үзэсгэлэнтэй дэлбээлсэн ч, яг л хүний амьдрал шиг зуурдын шинж чанартай байдагт нь илүү үзэсгэлэн гоо гэж мэдэрч биширч хайрладаг болов уу.

Өнгө үнэртэнэ нь зарим үг үсэг, дуу чимээ зарим өнгийг мэдрүүлдэг шиг, зарим үнэр зарим хэлбэр дүрсийг санагдуулдаг шиг, хүний мэдрэхүйн систем хэрхэн хоорондоо огтлолцож, орооцолдож нарийн уялдаа холбоотой байдаг үзэгдэл (synesthesia)-ээс гаралтай (concept -с ургаж гарсан) үг болов уу.

Нүдээ аниад төсөөлдөө, хамгийн дуртай цэцгээ. Үзэсгэлэнтэй бас гоё үнэртэж байгаа биз. Тэгээд л, үзэсгэлэнтэй байна гэдэг утгыг ингэж хэлдэг байх.

2. Харин дууны утга

Дууны үг нь хүний харгис, хуурамч, сэтгэлийн дорой мөн чанар, амьдралын харанхуй, сурреал байдлын талаар, мөн яг тэрхэн мөчид тэр нэг хүнтэй үнэн сэтгэлээсээ, ерөөсөө ҮНЭН байх хүсэл эрмэлзлийн талаар өгүүлнэ.

穴を掘れば金の血が出る If you dig a hole, golden blood comes out Цуст мөнгөний тэмцлийн утга. Шунал ба харгислал.

山削らば管中通る If you carve away a mountain, it becomes hollow like a pipe Том бүхэл харагдах зүйлс, дотроо хоосон байх/болох.

香り酷く鼻が曲がる The stench is so foul it twists the nose Тэвчимгүй өмхий үнэртэх хүний мөсгүй ертөнц.

見るに耐えぬ餓鬼の戯れ A starving demon’s play, too horrible to watch Харж тэвчимгүй чөтгөрийн бохир тоглоом.

いまここあなたとそれだけ留めて Right now, here, with you — let that be all Яг одоо, энд чамтай — Тэгээд л болоо.

身体と心に鼓膜を澄ませて Listen through your eardrums, through your body, and your heart Хэнгэрэгээрээ яг нэвтэлж оруулаад, сэтгэл зүрхээрээ биеэрээ сонсох. Буюу яг тухайн мөчдөө байх гэсэн утга. Зөвхөн сонсох биш, гүнзгий мэдрэх.

それでも奪われ騙され捨てられ Even so, we are robbed, deceived, and discarded Тэгсэн ч бид, дээрэмдүүлж, хууртагдаж, хорвоо ертөнцөд хаягдана.

命と等しき心の中まで All the way into the heart, as equal as life itself Муу муухай зүйлс бидний амьдралд утга өгдөг зүрх сэтгэлийн гүнд хүртэл нэвчсэн гэх утга.

3. Дууны утга ба нэрний холбооны талаар

Дууны ая ба үг харанхуй бас харанхуйг давтан давтан мэдрүүлнэ. Итгэл найдваргүй бас цөхөрсөн дуулал. Дунд нь байх 2 мөрөөс бусад нь.

いまここあなたとそれだけ留めて Right now, here, with you — let that be all Яг одоо, энд чамтай — Тэгээд л болоо.

身体と心に鼓膜を澄ませて Listen through your eardrums, through your body, and your heart Хэнгэрэгээрээ яг нэвтэлж оруулаад, сэтгэл зүрхээрээ биеэрээ сонсох. Буюу яг тухайн мөчдөө байх гэсэн утга. Зөвхөн сонсох биш, гүнзгий мэдрэх.

Эдгээр мөрүүд гэгээлэг сонсогдохгүй хэмжээний бүдэг бас яагаад ч юм харанхуй сонсогдох ч, дууны хамгийн чухал хэсэг бас зориутаар гэгээлэг сонсогдоогүй санагдсан. Яг л ийм харанхуй ертөнцөд ч, бүдэг ч гэсэн итгэл найдвар буйг хэлж буй мэт. Дахин дахин.

色は匂えど (Иро ва нио э до) гэх гарчиг нь гоо сайхан бүхэн мөнх бус гэсэн санааг илэрхийлж, дууны үг энэ санааг улам гүнзгийрүүлж, шунал, хүчирхийлэл, хуурмаг байдалд идэгдсэн, дотроо хоосорсон, харгис харанхуй ертөнц, бас хэчнээн бидний зовлон зүдгүүр, уйтгар гунигаар хооллодог (you know how capitalism feeds on these) талаар дүрслэнэ. Ийм харгис бодит байдлын дунд “яг одоо, энд, чамтай — тэгээд л болоо” гэсэн давтагдах мөр нь энэ санааны эсрэг зогсоно. Удаан үргэлжлэхгүйг нь мэдсээр байж, ухамсар, хүний холбоо, оршихуйн мөн чанарыг барьж үлдэхийг хүссэн оролдлого мэт. Ингэж дууны нэр дууны гол утгыг чиглүүлж өгдөг: гоо сайхан, оршихуй, амьдрал өөрөө түр зуурынх бөгөөд яг тийм учраас хамтдаа ухамсартайгаар мэдрэх агшин бүр нь илүү үнэ цэнтэй, бас өвдөлтийг тээж байдаг.


메타데이터
post_id
aa6db55e2ba9
slug
heavenpheirohanihoheto-дууны-талаар-aa6db55e2ba9
url
https://medium.com/@inio/heavenpheirohanihoheto-%D0%B4%D1%83%D1%83%D0%BD%D1%8B-%D1%82%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B0%D1%80-aa6db55e2ba9
canonical_url
https://medium.com/@inio/heavenpheirohanihoheto-%D0%B4%D1%83%D1%83%D0%BD%D1%8B-%D1%82%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B0%D1%80-aa6db55e2ba9
author_url
https://medium.com/@inio
status
ok
fetched_at
2026-07-21 10:43:05