who is tuul way?
би гэдэг хүн их сонин. хэцүү ч гэмээр. Учир нь би хүмүүсийн энергид хэтэрхий мэдрэг. Тэдний аураг харж чадахгүй ч мэдэрч чадна. Тэгэхээр…
who is tuul way?
би гэдэг хүн их сонин. хэцүү ч гэмээр. Учир нь би хүмүүсийн энергид хэтэрхий мэдрэг. Тэдний аураг харж чадахгүй ч мэдэрч чадна. Тэгэхээр сайн аурад татагдана, муу аурагаас дөлж зугтана. Энэ нь нэг зүйлд л маш хэцүү байдаг. Ажилд ороход, хүмүүстэй хамт байхад. цалин биш, ажлын ачааллаас нь болж биш, зөвхөн хүмүүсийн бохирдсон сэтгэл зүй, аурагаас болоод л тогтвортой ажил хийж чадахгүй нөхцөл байдалтайгаар олон жилийн нүүр үзсэн. Би өөрөө ч энергийн алдагдлаа хэрхэн зөв нөхөж чадахгүй байсан нь миний алдаа. Дээр нь худал инээмсэглэж, дүр эсгэж ахаа, эгчээ гэж гүйж явж чаддаггүй миний зан. Энэ хоёроос болоод л санхүүгийн үнэлгээ маань маш муу байсныг одоо ч нуугаад яах билээ.
Энэ хүмүүсийн муу, сайн аура бол үнэхээр үнэн, бодит зүйл гэдгийг олон хүмүүс дуу нэгтэйгээр баталж чадна аа. Гэхдээ мэдээж энэ талаар ямар ч ойлголтгүй мөн ойлголттой хэдий ч энэ талаар амнаасаа үг цухуйлгадаггүй хүмүүс ч бий.
Царайнд нь илрэх сүүдрийг чи харж байна уу
Нүднийх нь булингарыг уншиж байна уу
Махан биен дээгүүрх хар нөмрөгийг нь чи үл харж болох ч
Чамд үнэртэх л болно, нуруу чинь хүйт даах болно
Хэлэх үг нь тархийг чинь мананд автуулахыг оролдоно
Цаг ямагт болгоомжил!
Энэ шүлэгнээс чамд юу ойлгогдож байна? Дарга нь, захирал, хамт олон нь ийм хүмүүс байгаад байхаар би гэдэг хүн шууд л сүүлээ хавчаад зугтаж орхидог юм байгаа биз дээ ха ха. Хэрвээ тэр хүний дэргэд ажилласаар байвал “doctor sleep” кино шиг өөрийнхөө жижигхэн гэрлийг бүгдийг нь соруулаад өөрөө юу ч үгүй болж хоцрох биз. Аа бас тэгээд хүмүүсийн зальхай зан бол бүр ярилтгүй ээ. Би ядаж байхад овор багатай, наснаасаа үргэлж жоохон харагддаг, үг үйлдэл нь ч гэнэн хүүхэд шиг болохоор надаас нэг насаар эгч хүн чинь л бүр том аниа шиг намба аль хэдийнэ суучихсан, намайгаа жоохон дүү шигээ командлах гээд л бас үзнэ. Гаднаа бүр ил тод мэдэгдэхгүй ч доторх санаа нь мэдэгдээд байгаа хүмүүсийг яалтай билээ. Аль болох бага ажил хийчихье, энэ охиныг мангартуулж байгаад юмнуудаа хийлгэчихье гэсэн хандлага маш олон хөдөлмөр эрхлэгч болон хүний нөөцийн ажилтнуудын тархинд буй билээ.
Ямар ялзарсан тогтолцоо тэр дунд байсаар байгааг чи төсөөлж байна уу?
За энерги гэсэн сэдэв рүүгээ буцаад оръё. Монголчууд үнэхээр сэтгэл хөдлөл, мэдрэмжиндээ автамтгай улс юм гэдгийг би гайхсаар л байгаа. Үүнд монгол хүний гэр бүлсэг, элэгсэг зан ч нөлөөлдөг байх. Уг нь их сэтгэлтэй, том зүрхтэй ард түмэн, гэвч гэр бүлийнх нь хэн нэг нь жаахан таагүй байдалд орчихонгуут л тархиа санаа зоволт, айдас, шүүмжээр дүүргээд нэг тийм өнгөцхөн, хөөсрөл дунд л үг үйлдэл нь явагдаад байдаг. За тэгээд эр хүнийг нь уур, эго, хайхрамжгүй байдал эзлээд авчихна.
Ер нь бол монголчуудын нэг бол тархи, нэг бол зүрх нь “базагдаастай” амьдарч байгаа. Хэн базаж байгаа юм гэж үү? “ойлгомжтой”, “үл үзэгдэх гар”.
За би бээр харин тархи, зүрхээ базуулчихгүйхэн арай гэж л амь мултарч байна гэхэд хилсдэхгүй.
Монголчуудын маань энэхүү базагдсан зүрх, тархи нь энэ нийгмийг сөрөг энергээр (үнэндээ энерги гэхэд ч багадах тийм доод давтамж) утсаар байгаа шүү дээ. Ажлын талбартаа ч, гэртээ ч, хичээлдээ ч, олон нийтийн газарт ч. Энэ ялгарч гарч ирсэн доод давтамжууд бол амьдрахын төлөөх тэмцлийн маш өчүүхэн нэг хэлбэр шүү дээ. Эцэст нь бүгд л сайн сайхныг л дотроо хүсч байгаа ч яалт ч үгүй өөрөөс нь ийм сөрөг бүхэн ялгарч гарсаар байгаа. Энэ нь бас нэг зүйлийн дохио бөгөөд юуны дохио вэ гэхээр итгэл үгүй байгаагийн дохио. Итгэл нь дундарч, гал нь унтрах дөхсний дохио. Галаар дутсан хүмүүс нэг нэгнийгээ асааж үл чадах… Өөрийнхөө галыг тэд асааж үл хүчирсээр байна.
Сэтгэл хөдлөл яг л хий хоосон үзэгдэл мэт шүү дээ. Хэдий чинээ чухал байна төдий чинээ хүчтэй сэтгэл хөдлөл гаргана. Үүнийг би буруутгахгүй. Гэвч үр ашиггүй сэтгэл хөдлөл байдлыг улам л дордуулна. Мөн үүнээс илүү чухал, үнэ цэнтэй зүйл үгүй мэт сэтгэлээ бүхэлд нь дэнчин болгоод өгөх. Ер нь бол монголчууд маань зовлондоо хайртай улс л даа…
Тархины гүнд л чухал эрчим хүч, мэдлэг, мэдээллийн охь ундарга хадгалагдсаар байхад чамайг тойрон бүрхэж буй сэтгэл хөдлөлийн хий давхарга дээрээ л төвлөрөх, тэндээс л өөрийгөө удирдаж шийдвэрүүдээ гаргах нь ерөөс зөв санагдахгүй байна. Энэ хүмүүс ерөөс зөв сэтгэж чадахгүй байна. Тэр хийрхлийг үлээж замхруулаад бодит өөрийнхөө суурь, давтагдашгүй тэр эрдэм ухаан дээрээ л төвлөрөөч гэж би гуймаар байна. Гаднаас биш дотроосоо л өөрийгөө хайгаач, хуурамчийг нь биш жинхнийг нь л гол дүрээ болгооч, өөртөө итгэж сураач, бусдад итгэж сураач, өөрөө өөрийнхөө галыг өрдөж асааж сураач гэж аминлан гуймаар байх юм.
Би гэж яг ямар хүн бэ гэдэг нь танд одоо харагдаж байна уу? Хараахан харагдахгүй байна уу?
Би бол юмсыг бодож эргэцүүлэх дуртай, өөрийгөө хөгжүүлж сайжран өөрчлөгдөх дуртай, нэг бодол, нэг үйл хэрэг дээрээ удаан гацаад байх дургүй, түгээмэл, улиглал, туйлшралыг, үзэн яддаг, мэдэрснээ задлан шинжилж өөрөөсөө дахин шинээр төрөх дуртай, бодлын бөгөөд энергийн шилжилтийг хурдан хурдан хийгээд илүү сайн руу тэмүүлэх дуртай, өөрийнхөө дотроос аль болох дээд давтамжийг олж барьж авах дуртай, түүнийгээ ямар нэг байдлаар энэ хэмжээст буулгаж үзүүлэхийг зорилгоо болгосон path creator юм даа.
За тэгээд энэ бүгд цөм мэдрэмжийн л үйл шүү дээ, намайг мэдрэгч, мэдэрснээ буулган үзүүлэгч, мэдрэмжинд л хүртэгдэх өөр нэгэн замыг гаргагч гээд л ойлгочих.
메타데이터
- post_id
- c8232ef2e6ed
- slug
- who-is-tuul-way-c8232ef2e6ed
- url
- https://medium.com/@darlingway/who-is-tuul-way-c8232ef2e6ed
- canonical_url
- https://medium.com/@darlingway/who-is-tuul-way-c8232ef2e6ed
- author_url
- https://medium.com/@darlingway
- status
- ok
- fetched_at
- 2026-08-22 04:44:37