← Back to list

Маргаашийн хот

Зүүн Берлин хамгийн анх City of Tomorrow буюу Маргаашийн хот гэсэн утопи хот байгуулахыг оролджээ.

Khishigtugs · 2025-04-22 13:04 · 21 claps · 2.1 min read
#хот #утопи #берлин #герман #маркс
Open on Medium ↗

Маргаашийн хот

Зүүн Берлин хамгийн анх City of Tomorrow буюу Маргаашийн хот гэсэн утопи хот байгуулахыг оролджээ.

Анх удаа хүн ёсоор амьдрах боломжтой орон сууцнуудыг босгож, тусдаа өрөөнүүд, гал тогоотой хүртэл болжээ. Пийшин, сав суулга, буйдангаас авахуулаад өөрийн гэсэн өрөөндөө номын сантай болох бүхий л боломж анх ийн бүрэлджээ. Хотыг маш нарийн төлөвлөсөн ба Маргаашийн хотод хэн мөнгөтэй нь хашаа татаж газар өмчлөх эрхгүй болгож, газрыг бүх нийтийн байлгах дүрэмтэй байж.

Хэрэв газрыг худалдаална гэвэл хэн нэгэн дарга худалдаалах болно. Гэтэл тэр дарга гэгч бидэнтэй л адил хүн. Яагаад адилхан хүн өөр нэгэндээ яг л бурхан мэт газрыг эзэмшиж, түүнийгээ зарна вэ? Тиймээс Маргаашийн хотод газар бол таваар биш.

Карл Марксын өргөн чөлөө

Манайхаар Энхтайвны өргөн чөлөө гэдэг шиг Берлиний төвд Карл Марксын өргөн чөлөө гэж байх ажээ. Энэ газар нь 13-р зуунаас хойш гуйланчлал, тахал зэрэг зовлон зүдгүүрийн буюу зүдрэгсдийн газар байсаар иржээ. Энд Рабенштайн гэх Берлиний дүүжлүүрийн газар 1703 он хүртэл байжээ.

20-р зуунаас эхлэн энэ газарт Москва ресторан, Кино интернационал, Багшийн ордон, Москва кафе зэрэг дэлхийд олон улсын стандартыг тодорхойлсон барилгууд баригджээ.

Карл Марксын өргөн чөлөөнд байсан Маргаашийн хот нь 20-р зуунд уламжлалт гэр бүлийг бий болгосон байна. Эрчүүд ямар нэг бохир аргаар мөнгө олохын төлөө ажиллахын оронд улс орныхоо хөгжлийн төлөө, шинэ хот байгуулахын төлөө ажиллацгааж; эмэгтэйчүүд мөнгө олохын тулд хүүхдээ цоожлоод эсхүл шөнийн ээлжээр ажиллахаа больж, оронд нь тохитой цэвэрхэн гал тогоондоо шөлөө буцалгаж, хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарцгааж; хүүхдүүд гудамжид цаг өнгөрөөхөө больж, өөрийн гэсэн өрөөтэй болж, хүүхэд насаараа амьдрах боломжтой болцгоожээ.


메타데이터
post_id
ca3d2eee6862
slug
маргаашийн-хот-ca3d2eee6862
url
https://medium.com/@khishigtugsa/%D0%BC%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%D0%B0%D1%88%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D0%BE%D1%82-ca3d2eee6862
canonical_url
https://medium.com/@khishigtugsa/%D0%BC%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%D0%B0%D1%88%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D0%BE%D1%82-ca3d2eee6862
author_url
https://medium.com/@khishigtugsa
status
ok
fetched_at
2026-08-21 16:43:20