Аяллын тэмдэглэл №1: Кан то хот, Вьетнам
Вьетнам улсын өмнөд хэсгийн төв хот, коммунист хувьсгалын удирдагчийн нэрээр нэрлэгдсэн Хо ши мин(Сайгон) хотоос 169км, Мэконг мөрөн дагаж…
Аяллын тэмдэглэл №1: Кан то хот, Вьетнам
Вьетнам улсын өмнөд хэсгийн төв хот, коммунист хувьсгалын удирдагчийн нэрээр нэрлэгдсэн Хо ши мин(Сайгон) хотоос 169км, Мэконг мөрөн дагаж хөгжсөн Вьетнамын 4 дэх том хотоос мэндчилж байна.


Мэконг мөрөн дээрх Цай ран хөвсөн захыг үзэх гэж олон жуулчин энд зочилно. Гэвч одоо бол энд өмнө нь байсан завин дээрх захын амьдрал огт алга. Харин тэр амьдралыг сонирхохоор ирсэн жуулчдын завь, түүнд үйлчлэх гэсэн хэдэн хоол, кофены газар л байна.

Ирж буй жуулчдын хэсгээс.

Ганц зарагдаж байсан бараа нь энэ тарвас байлаа.
Зах нь аль хэдийн гол дээр байх хэрэгцээ алга болсон тул голын хажууд газар дээр бий болсон байна лээ.

Өглөөний 06:12 AM.
Голын эргээр явахад гол дээр хөвсөн гэрт амьдардаг хүмүүсийн амьдралын бага хэсгийг харин харж болно. Гол бол хогоор бохирдсон өрөвдөлтэй харагдана. Уншаад үзвэл далай дахь нийт хуванцрын 90% ийн эзэн том 10 том гол байдгийн 1 нь юм байна.

Шинэ жилдээ бэлдсэн байна.


Хогны жишээ.
Анх Мэконг мөрнийг хараад сүрдсэн бас биширсэн. Хималайн уулсаас эх авч, зүүн өмнөд Азийн 6 улсыг дамжин өнгөрсөн урт замыг туулаад далайд цутгадаг гэнэ. Тэр голоор ундаалж амьдралаа босгосон энэ олон хот, хүмүүсийг харахад байгалийн сайхныг арай өөр өнцгөөр харах шиг болсон.

Хүмүүсийн талаар:
Илүү санаа өвөртөлсөн хүнтэй таарсангүй. Урдхаа л хийдэг сайхан сэтгэлтэй хүмүүстэй таарлаа. Хэл ойлголцохгүй 2 жуулчинд хүссэн үнээ хэлье гэсэн хүн байсангүй. Үнэхээр баярлам бас суралцам. Их хотын амьдралд хэт эрсдэлээ тооцсон, хэрсүүжиж хүнд итгэхээс урьтаж сэрэмжилдэг хүн болж гэж өөрөөсөө харин ичив.

Өглөөний цай: Цувдааны шөл + чихэртэй кофе (юу ч мэдэлгүй авсан ч, маш гоё байсан. Бүр үнэгүй шөл нэмж өгсөн.)
Хотоор алхсан ажиглалтын талаар:
Хот бол дийлэнхдээ хог, хогийн үнэрээр дүүрсэн. Хүмүүс нь тийм заваан юм уу гэхээр үгүй. Гэрээс нь саван, угаалгын нунтгийн үнэр ханхлах нь их. Шал нь цэвэр, гэр нь цэгцтэй харагдана.

Өглөө оройд сургуульдаа явж, ирж буй сурагчид, сургууль цэцэрлэгийн байдал бол өөр.
Гудамжаар харахгүй цэвэрхэн хувцастай цагаан хүүхдүүд бор, хувцас хунараа тордоогүй аав, ахынхаа хойно сундлаад явж байгаа нь харагдана. Сургууль цэцэрлэгийн хашаагаар харахад ч цэвэрхэн сайхан орчин нь мэдэгдэх юм.

Суусан байгаа 2 албандаа явж буй нь.
Таатай, таагүй олон мэдрэмж өгсөн энэ газарт итгэл найдвар, сайхан ирээдүй байгааг илүү тод мэдэрлээ.
Баярлалаа Кан то!
2024.12.24
메타데이터
- post_id
- da7f4f43703f
- slug
- аяллын-тэмдэглэл-1-кан-то-хот-вьетнам-da7f4f43703f
- url
- https://medium.com/@tserensodnom.enkh/%D0%B0%D1%8F%D0%BB%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%82%D1%8D%D0%BC%D0%B4%D1%8D%D0%B3%D0%BB%D1%8D%D0%BB-1-%D0%BA%D0%B0%D0%BD-%D1%82%D0%BE-%D1%85%D0%BE%D1%82-%D0%B2%D1%8C%D0%B5%D1%82%D0%BD%D0%B0%D0%BC-da7f4f43703f
- canonical_url
- https://medium.com/@tserensodnom.enkh/%D0%B0%D1%8F%D0%BB%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%82%D1%8D%D0%BC%D0%B4%D1%8D%D0%B3%D0%BB%D1%8D%D0%BB-1-%D0%BA%D0%B0%D0%BD-%D1%82%D0%BE-%D1%85%D0%BE%D1%82-%D0%B2%D1%8C%D0%B5%D1%82%D0%BD%D0%B0%D0%BC-da7f4f43703f
- author_url
- https://medium.com/@tserensodnom.enkh
- status
- ok
- fetched_at
- 2026-07-08 14:18:07