2025 онд чамайг хэн ч тоохгүй гэдгийг санаарай
Хүн бүр намайг харж байгаа гэж бид дандаа буруу боддог!
2025 онд чамайг хэн ч тоохгүй гэдгийг санаарай

Namu Coffee Shop, Ulaanbaatar, Mongolia
Хүн бүр намайг харж байгаа гэж бид дандаа буруу боддог!
Оффист би бүх зүйлийг хэтрүүлэн их бодно. “Би хэт чанга байна уу?” “meeting-дээр зөв зүйл хэлсэн болов уу?” “Хувцас маань хангалттай зохистой байна уу?”
Үдийн хоолны үеэр хүртэл хүмүүс миний хоол идэж байгаа байдал эсвэл хоолны сонголтыг минь дотроо шүүмжилж байгаа гэж санаа зовдог байсан.
Social арга хэмжээн дээр ч мөн адил. “Би эвгүй зүйл хэлчих болов уу?” “Хүмүүс намайг уйтгартай гэж бодож байгаа байх?” гэж үргэлж санаа зовдог байлаа. Дандаа шалгалт өгч байгаа мэт санагддаг байсан.
Гэхдээ үнэн нь юу гээч: Хэн ч таныг тэгэж их тоодоггүй.
Бид бусдын ярьсан жижиг сажиг зүйл эсвэл тэдний хэрхэн хоол идсэнийг цаг гаргаж задлан боддог уу? Мэдээж үгүй! Учир нь бид бүгд өөрсдийн амьдрал, асуудал, зорилгодоо анхаарч байдаг.
Тэгэхээр бусад хүмүүс ч мөн адил.
Бид бүгд завгүй
Хүмүүс таны хийсэн зүйлд анхаарлаа хандуулдаг ч тэр нь дөнгөж 5 минут л үргэлжилнэ — хэрэв анхаарлаа хандуулбал шүү дээ. Дараа нь тэд буцаад өөрсдийн асуудал руугаа ордог: ажил, гэр бүл, оройн хоол гэх мэт.
Үдэшлэг дээр ярилцаж байхдаа эвгүй байдалд орсон уу? Буруу гутал өмссөн үү?
Эдгээрийг бусад хүмүүс тэгээд өдөржин бодож байх болов уу? Үгүй.
— та ингэж амьдрах шаардлагагүй.
Өөр дээрээ төвлөр
Бусдын бодлыг март. Ажилдаа ирээд хамгийн сайнаараа зүтгэ. Арга хэмжээн дээр оролцоотой бай, бүр эвгүй байсан ч хамаагүй. Өөрийгөө сайжруул. Өдөр бүр 1%-иар өс.
[embed]Coach oko, youtube
Учир нь бусдын бодолд санаа зовохоо болих үедээ л та амьдралдаа хяналтыг гартаа авдаг.
Хэн ч үнэндээ тоохгүй гэдгийг ойлгосноор би амиа боддог болсон. Би жижиг сажиг зүйлд автахаа больсон. Айдсаас болж саатахаа больсон.
Та ч бас ингэж чадна.
Алдаа гарга. Тэдгээрээсээ суралц. Илүү сайн болж, өөрийгөө хөгжүүл.
Coach Oko Би 10+ жилийн туршлагатай Life coach бөгөөд **PLAY Academy and Балиар Өөдрөг-ийн үүсгэн байгуулагч, номын зохиолч, сквошийн Спортын мастер, мөн био хакер юм. Би АНУ-ын тэргүүлэгч гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын [Techstars](https://www.techstars.com/)** компанийн ахлах захирал, АНУ-д санхүүгийн бакалавр болон MBA зэрэг хамгаалсан.
메타데이터
- post_id
- dc4ace4e5d1b
- slug
- 2025-онд-чамайг-хэн-ч-тоохгүй-гэдгийг-санаарай-dc4ace4e5d1b
- url
- https://medium.com/@coachoko/2025-%D0%BE%D0%BD%D0%B4-%D1%87%D0%B0%D0%BC%D0%B0%D0%B9%D0%B3-%D1%85%D1%8D%D0%BD-%D1%87-%D1%82%D0%BE%D0%BE%D1%85%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B3%D1%8D%D0%B4%D0%B3%D0%B8%D0%B9%D0%B3-%D1%81%D0%B0%D0%BD%D0%B0%D0%B0%D1%80%D0%B0%D0%B9-dc4ace4e5d1b
- canonical_url
- https://medium.com/@coachoko/2025-%D0%BE%D0%BD%D0%B4-%D1%87%D0%B0%D0%BC%D0%B0%D0%B9%D0%B3-%D1%85%D1%8D%D0%BD-%D1%87-%D1%82%D0%BE%D0%BE%D1%85%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B3%D1%8D%D0%B4%D0%B3%D0%B8%D0%B9%D0%B3-%D1%81%D0%B0%D0%BD%D0%B0%D0%B0%D1%80%D0%B0%D0%B9-dc4ace4e5d1b
- author_url
- https://medium.com/@coachoko
- status
- ok
- fetched_at
- 2026-07-21 12:12:06