← Back to list

Өөрчлөлтийн “даралт”: Аlpha Ретрит-ээс авсан сургамж

Хүн бүр л өөрчлөлт хүсдэг, гэхдээ өөрчлөлт гэдэг чинь угаасаа маш эвгүй зүйл шүү дээ. Яагаад гэвэл өөрчлөгдөхийн тулд бид өнөөдрийнхөө тав…

Coach Oko · 2025-04-14 11:30 · 10 claps · 2.0 min read
#alpha-retreat #coach #oko #mongolia
Open on Medium ↗

Өөрчлөлтийн “даралт”: Аlpha Ретрит-ээс авсан сургамж

Alpha Retreat, Coach Oko

Alpha Retreat, Coach Oko

Хүн бүр л өөрчлөлт хүсдэг, гэхдээ өөрчлөлт гэдэг чинь угаасаа маш эвгүй зүйл шүү дээ. Яагаад гэвэл өөрчлөгдөхийн тулд бид өнөөдрийнхөө тав тухтай бүсээс гарч, тодорхойгүй, эвгүй, заримдаа бүр аюултай мэт санагдах тэр мэдрэмжийг даван туулах ёстой болдог. Өөрөөр хэлбэл, өөрчлөлт бүр “даралттай” ирдэг.

Сэтгэл зүйн судалгаагаар хүмүүсийн 70% нь өөрчлөлтөөс болж стресст ордог гэжээ. Тэгэхээр өөрчлөлтөд тав тухгүй мэдрэмж дагалдаж ирэх нь хэвийн зүйл юм. Харин энэ даралтыг тойрч гарах биш, дундуур нь сөрөн гарч чадвал бид хамгийн хурдан өсөж, суралцдаг.

Alpha Retreat: Монголд хийсэн анхны туршилт

Бид саяхан Монголд анхны “Alpha Human Retreat” арга хэмжээгээ хийлээ. Монголд хийх нь миний хувьд огт өөр мэдрэмж байсан. 12 оролцогч 54 цагийн турш өөртөө болон харилцаандаа бүрэн төвлөрч, илэн далангүй байдлаар өөрчлөлтийнхөө замд алхсан юм.

Энэ ретритийн хамгийн чухал зарчим нь хаалгаар орж ирмэгцээ “бодит амьдрал”-аа түр “pause” хийж, бүрэн дүүрэн орчин, туршлага руугаа төвлөрөх байсан. Гурван өдрийн энэ аялалд:

  • Эхний өдөр: Өнөөдрийн өөрийгөө олж харах. Өөрийгөө чин үнэнээр ойлгож эхлэх.
  • Хоёр дахь өдөр: Өнгөрсөн амьдралд чамайг барьж байдаг хуучин түүхүүдийг ойлгож, өөрийнхөө амьдралыг “эргэж харах”.
  • Гурав дахь өдөр: Ирээдүйн том зорилгоо тодорхойлж, түүнийгээ бодит болгох алхмуудыг neuroscience болон сэтгэл зүйн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн аргачлалаар тодорхойлох.

Өөрчлөлтийн гол түлхүүр: Эмзэг байдлаа хүлээн зөвшөөрөх

Alpha Retreat-д хамгийн их анзаарагдсан зүйл нь илүү илэн далангүй, илүү эмзэг байдлаар оролцсон хүмүүс хамгийн их үр дүнд хүрч байсан явдал юм. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх, бодит үнэнтэйгээ нүүр тулах нь үнэхээр эвгүй ч энэ нь л хамгийн үр дүнтэй арга зам байв. Retreat хойш оролцогчдын 80 орчим хувь нь өөрсдийн өдөр тутмын зуршилдаа өөрчлөлт хийсэн байна.

Хамтдаа өсөж, дэмжих community бүтээх нь

Alpha Class 01

Alpha Class 01

Энэ ретрит зөвхөн гурван өдрөөр дуусах биш, дараа дараагийн өдрүүдэд ч үргэлжлэх аялал байсан. Манай оролцогчид сар бүр тогтмол уулзахаар тохирсон ба цаашид манай багтай тогтмол коучинг хийж явах болно. Тэдэнд өөрсдийн зорилго, үйлдлээ шинээр эхлүүлэх, reset хийх боломжийг Alpha Retreat олгож чадсан.

Эцэст нь хэлэхэд, өөрчлөлт бол үргэлж эвгүй зүйл байна. Гэхдээ яг энэ эвгүй мэдрэмжийг зоригтойгоор туулж чадвал л бид шинэ амьдрал, шинэ боломж руу алхаж чадна. Энэ замд чинь чамтай хамт алхах хүмүүс үргэлж байдаг гэдгийг санаарай.

[embed]

Чи өнөөдөр ямар өөрчлөлт хийхийг хүсэж байна? Энэ өөрчлөлтийн даралтыг даван туулахад бэлэн үү? Өөрийнхөө хязгаарыг давах эхний алхмаа яг одоо хийгээрэй!

Coach Oko: Би 10+ жилийн туршлагатай Life coach бөгөөд **PLAY Academy and Балиар Өөдрөг-ийн үүсгэн байгуулагч, номын зохиолч, сквошийн Спортын мастер, мөн био хакер юм. Би АНУ-ын тэргүүлэгч гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын [Techstars](https://www.techstars.com/)** компанийн ахлах захирал, АНУ-д санхүүгийн бакалавр болон MBA зэрэг хамгаалсан.


메타데이터
post_id
ebd46370e2f3
slug
өөрчлөлтийн-даралт-аlpha-ретрит-ээс-авсан-сургамж-ebd46370e2f3
url
https://medium.com/@coachoko/%D3%A9%D3%A9%D1%80%D1%87%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B4%D0%B0%D1%80%D0%B0%D0%BB%D1%82-%D0%B0lpha-%D1%80%D0%B5%D1%82%D1%80%D0%B8%D1%82-%D1%8D%D1%8D%D1%81-%D0%B0%D0%B2%D1%81%D0%B0%D0%BD-%D1%81%D1%83%D1%80%D0%B3%D0%B0%D0%BC%D0%B6-ebd46370e2f3
canonical_url
https://medium.com/@coachoko/%D3%A9%D3%A9%D1%80%D1%87%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B4%D0%B0%D1%80%D0%B0%D0%BB%D1%82-%D0%B0lpha-%D1%80%D0%B5%D1%82%D1%80%D0%B8%D1%82-%D1%8D%D1%8D%D1%81-%D0%B0%D0%B2%D1%81%D0%B0%D0%BD-%D1%81%D1%83%D1%80%D0%B3%D0%B0%D0%BC%D0%B6-ebd46370e2f3
author_url
https://medium.com/@coachoko
status
ok
fetched_at
2026-07-20 07:49:39