Өглөө ажилдаа явж байлаа.
Бас хүн чанартай байхыг хүсье.
Өглөө ажилдаа явж байлаа. Сансар КТМС-ийн Явган хүний гарцан дээр нэг хүү (ахлах ангийн хүүхэд болов уу гэлтэй) Хоёр хөөрхөн дүүгээ (6,7 орчим насны) хоёр гартаа хөтөлсөн алхаж явна. Би ч гарцанд тулаад зогслоо. Хүү хоёр дүүгийнхээ гараас таг зуурсан гарцаар гарах гээд алхлаа. Гэтэл яг миний хажуу талаар нэг цагаан ланд шууд хөдлөөд машины талд явсан нөгөөх бяцхан хүүгийн нэгийг шүргэчих шиг болоод би ч машин дотроосоо дуу алдан ориллоо. Аз болж зөөлөн яг үүрсэн цүнхэнд нь шүргээд зогсов. Дүүгээ хөтөлж явсан хүүгийн царай, нүд хувисхийгээд өнөөх машины жолооч руу надтай зэрэгцэн хашхирч машиныг нь хэд хэд өшиглөөд авлаа. Би ч жолоочийг нь бууж ирэх байх гэсэн горьдлоготой хартал цонхоо ч онгойлгохгүй таг зогссоор байгаад тэр 3 хүүг явуулчихав. Хичээл сургууль орж машины хөдөлгөөнөөс гадна явган хүний ч хөдөлгөөн ихэссэн тул замын хөдөлгөөнд соёлтой, боловсон, болгоомжтой оролцоно уу.
Бас хүн чанартай байхыг хүсье.

Ёстой л аль алиныг нь бурхан харсан байх. Өдөржин тэр нүдэнд харагдаал толгойноос салахгүй бодогдлоо.
2025.09.01
메타데이터
- post_id
- ebe0cbcd9561
- slug
- өглөө-ажилдаа-явж-байлаа-ebe0cbcd9561
- url
- https://medium.com/@suva0721/%D3%A9%D0%B3%D0%BB%D3%A9%D3%A9-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B0-%D1%8F%D0%B2%D0%B6-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BB%D0%B0%D0%B0-ebe0cbcd9561
- canonical_url
- https://medium.com/@suva0721/%D3%A9%D0%B3%D0%BB%D3%A9%D3%A9-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B0-%D1%8F%D0%B2%D0%B6-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BB%D0%B0%D0%B0-ebe0cbcd9561
- author_url
- https://medium.com/@suva0721
- status
- ok
- fetched_at
- 2026-08-01 07:34:08