← Back to list

UNLEASH YOUR STORY #10: “НҮБ”-ын Youth Co:Lab төслийн мэргэжилтэн Дин-Лон Пам

Би анх их сургуульд орохдоо олон залуусын адил юу хийж амьдрах ёстойгоо ухаараагүй байсан. Тиймээс сургуулиасаа түр завсарлаж өнжих жил…

UNLEASH Hacks Mongolia in UNLEASH Hacks Mongolia · 2021-07-15 11:11 · 0 claps · 2.2 min read
#unleash #unleashlab #unleashyourstory #unleashhacksmongolia #unleashhacks-2021
Open on Medium ↗

UNLEASH YOUR STORY #10: “НҮБ”-ын Youth Co:Lab төслийн мэргэжилтэн Дин-Лон Пам

Бид энэ удаагийн UNLEASH YOUR STORY буланд “НҮБ”-ын Youth Co:Lab төслийн мэргэжилтэн Дин-Лон Пам-г урилаа. Дин-Лон нь нийгэмдээ хувь нэмрээ оруулахаар хичээж буй залуучуудыг дэмжин, зөвлөн ажилладаг. Одоогоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон “Citi” сангаас хамтран хэрэгжүүлж буй “Youth Co:Lab” санаачлагаар дамжуулан Ази, Номхон далайн орнуудад нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж буй залуу бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна. Бидний саналыг хүлээн авч өөрийн түүхийг хуваалцсанд талархал илэрхийлье.

Өөрийгөө олох аялал

Би анх их сургуульд орохдоо олон залуусын адил юу хийж амьдрах ёстойгоо ухаараагүй байсан. Тиймээс сургуулиасаа түр завсарлаж өнжих жил авахаар шийдсэн. Ази гэр бүлүүдийн дунд хүүхэд нь заавал амжилтанд хүрэх ёстой гэсэн хандлага байдаг ч би дунд сургуулиа сурлагатай сайтай төгсөж, сайн сургуульд орсон болохоор гэр бүл минь надад итгэж байсан юм. Ингээд Мексик улсад бизнесийн хөтөлбөрт хамрагдсанаар өөрийгөө олох аялал минь эхэлсэн юм. Би хорвоо дэлхийд юу байгааг олж нээхээр биш, юу байгаад суралцахаар өнжих жил авсан.

Бенинд 7 сар “PowerOn” нэртэй нийгмийн байгууллагад ажилласан. Энэ компани Бениний алсдагдсан газруудад цахилгаан сүлжээ хүргэхийг хичээж байсан гарааны бизнес байсан юм. Энэ хугацаанд би менежмэнтийн ур чадвараа хөгжүүлээд зогсохгүй нийгмийн энтрепенер хүн эргэн тойрондоо ямар их өөрчлөлт авчирч чадахыг ойлгосон юм. Нэг жилийн өнжих жилээ дахин сунгаж, Хонг-Конгт “So In So Good” компанид зургаан сар ажилласан. Энэ үеэр нийгэмдээ эерэг өөрчлөлт үзүүлэхээр хичээж буй залууст зааж зөвлөж эхэлсэн.

Нийгмийн цэцэрлэгч

Нийгмийн цэцэрлэгч гэдэг бол амьдарч буй хүрээлэл, нийгмээ сайхан болгохын тулд үргэлж арчилж байдаг хүнийг хэлдэг. Ургамал тарихын тулд үрээ суулгаж, усалж, салхи шуурганаас хамгаалдаг шиг шинээ санаа, шийдлээр дүүрэн залуучуудыг “усалж”, чанартай хөрсөнд “суулгаж”, нийгмээс ирэх аливаа сөрөг зүйлээс хамгаалж байх нь нийгмийн цэцэрлэгч хүний үүрэг билээ. Бид сайн үр суулгаж байж цэцэрлэг минь сайн цэцэгсээр дүүрдэгтэй адил.

Би хүн бүрийг нийгмийн цэцэрлэгч байхыг зорьж тэмүүлдэг байгаасай гэж хүсч байна. Ингэж чадвал бизнесүүд илүү төлөвшиж, байгаль дэлхийдээ ээлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулж чадна.

Unleash Hacks

Нийгмийн цэцэрлэгч болохоор зорьж буй залууст Unleash Hacks маш сайхан боломж гэж харж байна. Асуудлын талаар гүн гүнзгий ойлгож аваад зогсохгүй шийдлээ хэрэгжүүлж эхлэхэд төрөл бүрийн хэрэгслээр тусалдаг нь хамгийн том давуу тал юм. Хүлээх хэрэггүй, шууд эхэл. Боломж үргэлж л хажууд чинь байдаг.

Гол асуулт бол чи түүнийг ашиглаж чадаж байна уу?

Мөн Unleash-н холбоо харилцаагаар дамжуулж аль болох олон хүнтэй танилцахыг хичээгээрэй. Unleash-н экосистемд маш олон хүн чамайг санаагаа амжилттай хэрэгжүүлээсэй гээд дэмжиж байдаг юм шүү.

*UNLEASH Hacks нь олон улсад танигдсан “UNLEASH” инновацын арга зүйгээр дамжуулан тухайн улсын залуучуудыг чадавхжуулан, орон нутагт нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор жил бүр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг. “Агаарын бохирдлыг багасгах дижитал шийдлүүдийг боловсруулах нь” сэдвийн хүрээнд Монгол улсад анх удаагаа уг хөтөлбөр 2021 оны 06 сарын 26 болон 07 сарын 03-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна.*

Арга хэмжээний холбоос: https://bit.ly/3iA6SEa

Нийтлэлд оролцсон: Д. Мөнгөнсор

Ковер зураг: Ч. Чингүүн


메타데이터
post_id
f6a7abfda0b9
slug
unleash-your-story-10-нүб-ын-youth-co-lab-төслийн-мэргэжилтэн-дин-лон-пам-f6a7abfda0b9
url
https://medium.com/unleash-hacks-mongolia/unleash-your-story-10-%D0%BD%D2%AF%D0%B1-%D1%8B%D0%BD-youth-co-lab-%D1%82%D3%A9%D1%81%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BC%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D0%B6%D0%B8%D0%BB%D1%82%D1%8D%D0%BD-%D0%B4%D0%B8%D0%BD-%D0%BB%D0%BE%D0%BD-%D0%BF%D0%B0%D0%BC-f6a7abfda0b9
canonical_url
https://medium.com/unleash-hacks-mongolia/unleash-your-story-10-%D0%BD%D2%AF%D0%B1-%D1%8B%D0%BD-youth-co-lab-%D1%82%D3%A9%D1%81%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BC%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D0%B6%D0%B8%D0%BB%D1%82%D1%8D%D0%BD-%D0%B4%D0%B8%D0%BD-%D0%BB%D0%BE%D0%BD-%D0%BF%D0%B0%D0%BC-f6a7abfda0b9
author_url
https://medium.com/@unleashhacks-mongolia
status
ok
fetched_at
2026-08-02 23:34:52