Аппликэйшн бүтээхэд БРЭНДИНГ яагаад чухал вэ?
Аппликэйшн бүтээхэд код бичээд л болно гэж үү? Апп чинь үндсэн зорилгоороо ажиллахаас гадна хэрэглэгчдэд танигдаж хоногших, хэрэглэх хүсэл…
Аппликэйшн бүтээхэд БРЭНДИНГ яагаад чухал вэ?
Аппликэйшн бүтээхэд код бичээд л болно гэж үү? Апп чинь үндсэн зорилгоороо ажиллахаас гадна хэрэглэгчдэд танигдаж хоногших, хэрэглэх хүсэл болон итгэл төрүүлж байх учиртай. Тиймээс visual identity буюу брэндийн ялгамж чанар бүтээх чухал ажил өрнөдөг юм.
Мэдээж зах зээл дэх бусад бүтээгдэхүүнээс ялгарч, хүнд шууд тогтоогдохын тулд хүчтэй брэнд ялгаралтай (лого, өнгө, типограф, дизайн) байх хэрэгтэй. Ингэснээр таны бүтээгдэхүүн мэргэжлийн, чанартай харагдахын сацуу ЭНЭ БОЛ ТАНЫ ХАЙЖ БУЙ ЗҮЙЛ МӨН гэх мэдрэмжийг хүнд өгч чадна.
Брэндинг бол үзэмж төдий зүйл биш. Энэ бол хүнтэй тогтоох сэтгэл зүйн холбоо. Жишээлбэл та өөрийн хэрэглэдэг аппликэйшнуудаа бодоод үз. Юуных байхаас үл хамаараад өнгө төрх нь хэдийн танил, мэдрэмж нь дотно болсон байдаг. Жишээлбэл Brainstorm компанийн ажилласан Shoppy аппликэйшны нил ягаан өнгө хэрэглэгчдийн сэтгэлд сайтар хоногшсон байдаг. Бусад том брэндүүд болох Mobicom, Unitel зэргийн өнгөний ялгарал ч тэр брэндингийн ур ухаанд суурилдаг. Энэ л ур ухаан ерийн нэгэн аппликэйшныг хэн нэгний амьдралын салшгүй хэрэглээ болгон хувиргаж буй гол хүчин зүйлүүдийн нэг юм.

Апп супер ажиллаж байвал дизайн чухал биш гэж боддог бол үгүй дээ хүн эхлээд аппликэйшны харагдах байдлаас нь татах эсэхээ шийддэг юм шүү. Гаднаа ч, дотроо ч оновчтой бүтээгдсэн апп амжилт олдог.
Харин жижиг бизнест брэндинг хэрэгтэй эсэхт хүмүүс их эргэлздэг. Бизнес жижиг байх тусмаа брэндингийн ашиг тусыг хамгийн их хүртдэг. Сайн брэндингтэй бол өрсөлдөх чадвар шууд дээшилж, том бизнестэй уралдах замыг нээж өгнө.
Хаанаас яаж эхлэх вэ гэж тархиа гашилгах хэрэггүй. Эхлээд апликэйшныхаа өнгө төрх, үнэ цэнг сайтар тодорхойл. Танай бүтээгдэхүүн хүнд ямар мэдрэмж төрүүлэх ёстой вэ? Хөгжилтэй, өнгөлөг байх уу, илүү ажил хэрэгч, шийдэл санал болгогч байх уу? Эндээс өөрсдийн өнгө төрхөө эхний байдлаар гаргаж ирээрэй. Лого, өнгө, дизайны элэментүүд чинь эндээс тодрон гарах болно.
Брэндинг бол зүгээр л гоёл чимэглэл биш. Энэ бол таны апп өөрийгөө танилцуулах нэрийн хуудас, итгэлцэл бүтээх гол хэрэгсэл, орон зайгаа эзлэх арга зам. Үүнгүйгээр та хэчнээн сайн апп бүтээсэн ч татаж үзэх анхдагч сонирхол хүнд төрөхгүй бол хайран шүү дээ.
메타데이터
- post_id
- cb4e39f462d9
- slug
- аппликэйшн-бүтээхэд-брэндинг-яагаад-чухал-вэ-cb4e39f462d9
- url
- https://medium.com/@brainstorm.agency/%D0%B0%D0%BF%D0%BF%D0%BB%D0%B8%D0%BA%D1%8D%D0%B9%D1%88%D0%BD-%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D1%8D%D1%85%D1%8D%D0%B4-%D0%B1%D1%80%D1%8D%D0%BD%D0%B4%D0%B8%D0%BD%D0%B3-%D1%8F%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D0%B4-%D1%87%D1%83%D1%85%D0%B0%D0%BB-%D0%B2%D1%8D-cb4e39f462d9
- canonical_url
- https://medium.com/@brainstorm.agency/%D0%B0%D0%BF%D0%BF%D0%BB%D0%B8%D0%BA%D1%8D%D0%B9%D1%88%D0%BD-%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D1%8D%D1%85%D1%8D%D0%B4-%D0%B1%D1%80%D1%8D%D0%BD%D0%B4%D0%B8%D0%BD%D0%B3-%D1%8F%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D0%B4-%D1%87%D1%83%D1%85%D0%B0%D0%BB-%D0%B2%D1%8D-cb4e39f462d9
- author_url
- https://medium.com/@brainstorm.agency
- status
- ok
- fetched_at
- 2026-07-22 03:12:59